Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Бразилийн шөнийн клубт гал гарч 232 хүн амь алдлаа
Бразилийнг Санта-Мария хотын Kiss шөнийн клубт гарсан түймрийн улмаас 232 хүн амь алдсан байна. Шөнийн клубт рок хамтлаг дуулж байх үеэр тайзан дээрх гэрэл цацруулагчаас оч үсэрч гал гарчээ. Харамсалтай нь гал унтраах техник, аюулгүй байдлын багаж хэрэгсэл дутмаг байснаас гал амархан тархаж хүмүүс ганц хаалгаар гарах гэж чихэлдсэнээс амь алдсан байна. Мөн олон хүн угаартаж нас баржээ. Түлэгдэж, бэртэж гэмтсэн 117 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Хотын эмнэлгүүдийн морг ийм олон шарил хүлээн авахад хүрэлцэхгүй байгаагаас нас барагсдын цогцсыг биеийн тамирын зааланд байруулжээ. Эмгэнэлт хэрэг гарснаас болоод тус улсын ерөнхийлөгч Дилма Руссефф Чили улсад хийх айлчлалаа хойшлуулан Санта-Мария хотод очиж талийгаач нарын ар гэрийнхэнтэй уулзаж эмгэнэл илэрхийлсэн байна. Бразилд гурав хоногийн гашуудал зарлажээ.
0 Сэтгэгдэл



















