Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Блүүмберг төгссөн сургуульдаа тэрбум доллар хандивлажээ

Нью-Йорк хотын захирагч, тэрбумтан Майкл Блүүмберг төгссөн сургуульдаа нэг тэрбум гаруй ам.долларын  хөрөнгө оруулалт хийсэн болохыг Жонс Хопкинсын их сургуулиас мэдэгдлээ. Гэхдээ М.Блүүмберг энэ их хэмжээний мөнгийг нэг дор бэлэглэчихээгүй, 1965 онд сургуулиа төгссөний дараа жил таван ам.долларын хандив өргөснөөс эхлээд сүүлийн 30 гаруй жилийн дотор өгсөн томоохон хандив, хөрөнгө оруулалтыг нэгдсэн дүн юм. Дундаж орлоготой гэр бүлээс гаралтай, их сургуулийнхаа төлбөрийг олох гэж цагийн ажил байнга эрхэлдэг байсан М.Блүүмберг төлбөрийн чадваргүй ч суралцах авьяас чадвартай хүүхэд залууст болгомж олгох үүднээс өөрийн нэрэмжит тэтгэлэг гаргаж, өнгөрсөн 10 жилийн хугацаанд 2600 гаруй оюутанд санхүүгийн туслалцаа үзүүлжээ.  Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр тэрээр нийтдээ 100 гаруй сая ам.доллар зориулсан байна.  М.Блүүмберг 1984 онд сургуульдаа анх удаа томоохон хэмжээний хандив өргөсөн нь сургуулиа төгссөний 20 жилийн ойгоор ээжийнхээ дурсгалыг хүндэгтэж, нэг сая ам.долар бэлэглэсэн явдал байв. Түүнээс хойш тэрээр сургуулийнхаа эд хөрөнгө, дэд бүтцийг сайжруулахад 240 сая, оюутнуудад үзүүлэх санхүүгийн тусламжид 219 сая, судалгаа шинжилгээний ажилд 336 сая ам.долларыг гэх мэтээр томоохон хөрөнгө мөнгө зарцуулж байжээ. Жонс Хопкинсын их сургуулиас зарласан энэ баярт мэдээний дараа М.Блүүмберг хэвлэлд ярихдаа “Одоогоос 50 гаруй жилийн тэртээд Жон Хопкинсын их сургуульд суралцсан тэр жилүүд амьдралын минь хамгийн чухал үе байсан” хэмээн мэдэгдсэн байна.   Удахгүй болох Валентиний баяраар 71 нас хүрэх М.Блүүмберг Жонс Хопкинсийн их сургуульд инженерийн чиглэлээр суралцсаны дараа Харвардын Бизнесийн сургуульд магистрын зэргийн боловсрол эзэмшсэн юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан