Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Тоёота машин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлсэн хэвээрээ
Японы “Тоёота Мотор” компани дэлхийд машин үйлдвэрлэлээр тэргүүлсэн хэвээр байгааг тус компанийн 2012 оны нэгдсэн үзүүлэлт баталлаа. Тоёота өнгөрсөн онд 2011 оноос 22 хувиар илүү буюу 9,75 сая машин үйлдвэрлэсэн байна. Харин Тоёотагийн хамгийн том өрсөлдөгч АНУ-ын “Женерал Моторс” өнгөрсөн онд 9,29 сая машин үйлдвэрлэжээ. 2011 онд Япон, Тайландад тохиолдсон байгалийн гамшгийн улмаас Тоёотагийн худалдаа бага зэрэг саарсан боловч маш хурдан сэргэсэн нь дээрх тооноос харагдаж байгаа юм. Тоёотагийн ашиг орлогод иений өндөр ханш ихээхэн сөргөөр нөлөөлж байсан боловч өнгөрсөн арваннэгдүгээр сараас иений ханш 15 хувиар суларч, үйлдвэрлэгчид таатай болж ирсэн юм. Эдгээр хүчин зүйлийг харгалзан үзвэл Тоёота компани 2012-2013 оны санхүүгийн жилд 780 тэрбум иен буюу 8,6 тэрбум ам.долларын ашиг олохоор урьдчилсан төсөөлөл гараад байна.
Японы “Тоёота Мотор” компани дэлхийд машин үйлдвэрлэлээр тэргүүлсэн хэвээр байгааг тус компанийн 2012 оны нэгдсэн үзүүлэлт баталлаа. Тоёота өнгөрсөн онд 2011 оноос 22 хувиар илүү буюу 9,75 сая машин үйлдвэрлэсэн байна. Харин Тоёотагийн хамгийн том өрсөлдөгч АНУ-ын “Женерал Моторс” өнгөрсөн онд 9,29 сая машин үйлдвэрлэжээ. 2011 онд Япон, Тайландад тохиолдсон байгалийн гамшгийн улмаас Тоёотагийн худалдаа бага зэрэг саарсан боловч маш хурдан сэргэсэн нь дээрх тооноос харагдаж байгаа юм. Тоёотагийн ашиг орлогод иений өндөр ханш ихээхэн сөргөөр нөлөөлж байсан боловч өнгөрсөн арваннэгдүгээр сараас иений ханш 15 хувиар суларч, үйлдвэрлэгчид таатай болж ирсэн юм. Эдгээр хүчин зүйлийг харгалзан үзвэл Тоёота компани 2012-2013 оны санхүүгийн жилд 780 тэрбум иен буюу 8,6 тэрбум ам.долларын ашиг олохоор урьдчилсан төсөөлөл гараад байна. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл



















