"Google" компанийн үндэслэгч нар мөнгө хүнийг аж жаргалтай болгодог эсэх, бусад компаниуд яагаад дампуурдаг талаар.
• Дүрэм журам хэт олдоод ирэхээр шинэтгэл үгүй болдог.
• Том асуудлыг шийдэх нь жижиг асуудлыг шийдэхээс хялбар.
• Шинэ санаа, онооны ач холбогдлыг хэтрүүлж үнэлэхгүй байх нь их чухал.Өөрт чинь лут шинэ санаа төрнө гэдэг ямар их романтиз гэдгийг би мэднэ ээ...Хэргийн гол нь бодож олох гэдэг нь ямар нэг агуу зүйл бүтээхэд шаардлагатай хамгийн бага чухал хэсэг гэдэгт байгаа юм.
• Аз жаргалыг мөнгөөр худалдаж авах биш гэж хүмүүс их ярьдаг л даа. Гэхдээ асар их мөнгө өчүүхэн ч гэлээ аз жаргал авчирдаг байх гэсэн бодол миний сэтгэл гүнд үргэлж нуугддаг байлаа. Гэтэл үнэн хэрэг дээрээ огт тийш биш байсан.
• Хэдий чинээ олон удаа туршиж ба бүтэлгүйтэнэ тэр чинээгээр үнэхээр хэрэгтэй, чулуу болох зүйлтэй тулгарах боломж их.
• Бид үргэлж л өнгөрсөн үе рүүгээ эргэн харж "Бүх зүйл урьдын адил байгаасай гэж мөрөөдөж байна" харуусан уулга алдацгаасан, үргэлж нэгэн хэвийн хүмүүс байх ёсгүй.
• Туршлага гэдэг давуу тал ч гэлээ заримдаа саад болох нь ч бий.
• Интернэтийг хянадаг компани гэж байгаагүй, бүгдэд нээлттэй байсан болохоор л агуу болсон юм.
• Бид "Google" -ийг таны тархины гурав дахь хэсэг болгохыг хүсч байна.
• Олон хүн намайг гэнэн гэж үздэг. Гэхдээ би өөдрөг үзэлтэн байгаагүйсэн бол 1998 онд хайлтын системээ зохион бүтээхгүй байлаа.
• Өрсөлдөгчиддөө төлөвлөгөө мэдэгдэж байхын оронд барьцан сандарсан гэсэн сэтгэгдэл төрүүлж байсан нь хамаагүй дээр.
• Ийм компанийг удирдана гэдэг үргэлж асар том стресс. Гэхдээ би спортоор хичээллэдэг.
• Компани арван хүнтэй байснаа зуун ажилтантай болж өсөөд ирэхээр зарим ажилтныхаа нэрийг мэдэхгүй болдог. Үүнээс хойшоо орон тоогоо тайвнаар нэмэгдүүлээд байж болно.
• Ямар нэг чухал зүйл хийхийн тулд бүтэлтгүйтэж дампуурах айдсаа давж гарах хэрэгтэй.
• Ямар ч бүтээгдэхүүн нийт тохиолдлын 10 хувьд нь асуудал болж болзошгүй байдаг ч яг ямар нь вэ гэдгийг урьдчилан хэлэх боломжгүй.
• Хүлээгдэж байснаас ямагт ихийг өгч байгаарай.
• Бид зөвхөн мөнгөний төлөө энэ бүхнийг хийдэг байсан бол компаниа аль хэдийн зарчихаад далайн эрэг дээр амарч байх байсан юм.
• Компаниуд шүүхийн нэхэмжлэл, эсвэл өрсөлдөөнөөс биш харин буруу зүйл хийсэн, амбиц дутагдаснаас болж дампуурдаг юм.