Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Ли Мён Бак туслахдаа өршөөл үзүүлэв
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Бак төрийн тэргүүний суудлаасаа буухын өмнө хэрэгт холбогдоод байгаа экс туслахууддаа өршөөл үзүүлжээ. Ли Мён Бак нийтдээ 55 хүнд өршөөл үзүүлсний дотор авлигын хэргээр хоригдсон Ерөнхийлөгчийн дотны найз, туслах Чун Шин Ил, Чой Си Жүүн байсны зэрэгцээ Ли Мён Бакийн туслахаар өмнө нь ажиллаж байгаад санал худалдан авсан гэдэг хэргээр баригдсан Пак Хи Тэ, Ким Хё Жэ нар байжээ. Гэхдээ өршөөгдсөн хоригдлуудын дотор долоо хоногийн өмнө хээл хахуулийн хэргээр хоёр жилийн ял авсан Ерөнхийлөгчийн ах багтаагүй байна.
Ерөнхийлөгчийн хууль ёсны бүрэн эрхийнхээ дагуу гаргасан энэхүү зарлиг бол албан тушаалаа урвуулан ашигласан үнэхээр харамсмаар хэрэг боллоо гэж ирэх сард Ли Мён Бакийн халааг авч, Ерөнхийлөгч болох хатагтай Пак Гён Хи мэдэгджээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Бак төрийн тэргүүний суудлаасаа буухын өмнө хэрэгт холбогдоод байгаа экс туслахууддаа өршөөл үзүүлжээ. Ли Мён Бак нийтдээ 55 хүнд өршөөл үзүүлсний дотор авлигын хэргээр хоригдсон Ерөнхийлөгчийн дотны найз, туслах Чун Шин Ил, Чой Си Жүүн байсны зэрэгцээ Ли Мён Бакийн туслахаар өмнө нь ажиллаж байгаад санал худалдан авсан гэдэг хэргээр баригдсан Пак Хи Тэ, Ким Хё Жэ нар байжээ. Гэхдээ өршөөгдсөн хоригдлуудын дотор долоо хоногийн өмнө хээл хахуулийн хэргээр хоёр жилийн ял авсан Ерөнхийлөгчийн ах багтаагүй байна. Ерөнхийлөгчийн хууль ёсны бүрэн эрхийнхээ дагуу гаргасан энэхүү зарлиг бол албан тушаалаа урвуулан ашигласан үнэхээр харамсмаар хэрэг боллоо гэж ирэх сард Ли Мён Бакийн халааг авч, Ерөнхийлөгч болох хатагтай Пак Гён Хи мэдэгджээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл



















