БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
“Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Папыг томилсон тухай мэдээ хүргэх янданг суурилуулжээ
Ромын пап XYI Бенедиктийн залгамжлагчийг торуулсан тухай мэдээг олон нийтэд хүргэх янданг Сикстиний дуганы орой дээр гал сөнөөгчид байрлуулсан байна. Ромын шинэ дадыг тун өнөө маргаашгүй, энэ 12-ны наана тодорно гэж байна. Кардиналуудын чуулганд 115 кардинал оролцож өнгөрсөн долоо хоногоос эхлэн Гэгээг Петрийн сүмд чуулж байгаа юм.
Эрүүл мэнд

Шороон шуурганд Бээжингийн нисэх буудлын дээвэр хуурчээ
Бямба гарагт хятадын нийслэлд болсон хүчтэй шороон шуурганы улмаас Бээжин хотын “Шоуду” нисэх буудлын гуравдугаар терминалын дээврийн нэг хэсэг хуурч унасан байна. Саяхан шинэчилж хийсэн “Нисч байгаа луу” нэртэй энэ өвөрмөц дээвэр салхины хүч 30 метр хүрсэн хүчтэй шуурганд тэсээгүй байна.
Эрүүл мэнд

Кенийн ерөнхийлөгчөөр олон улсын эрүүгийн хэрэгтэн сонгогджээ
Кени улсад болсон ерөнхийлөгчийн сонгуулиар олонхийн санал аваад байгаа Ухуру Кениаттаг Гаагын олон улсын шүүх хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг өдүүлсэн хүн гэж үзэж байна. Түүнийг таван жилийн өмнө сонгуулийн дараа үндэстэн хоорондын мөргөлдөөн өдөөж албан бус тоогоор нэг мянгаас хоёр мянга таван зуун хүний амь үрэгдсэн хэрэгт буруутай гэж үзэж байгаа юм байна.
Эрүүл мэнд

Уго Чавесыг сүүлчийн замд нь үдлээ
Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесыг өчигдөр сүүлчийн замд нь үдлээ. Латин Америкийн хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг асан түүнийг сүүлчийн замд нь үдэхээр дэлхийн 30 гаруй орны төрийн тэргүүн Каракаст хүрэлцэн ирсний дээр Венесуэлийн хоёр сая гаруй иргэн Ерөнхийлөгчтэйгээ салах ёс гүйцэтгэхээр хуран цугларсан юм.
Эрүүл мэнд

Бүслэгдсэн Ленинградад хүн хүнээ идэж байжээ
Энэ түүхийг миний дунд сургуулийн алгебрийн багш маань ярьсан юм. Мэдээж би тэр үйл явдлыг нүдээр үзэж туулсан багш шигээ ярьж чадахгүй ч хичээе л дээ. Энэ явдал 1941-1945 онд Ленинградын аймшигт бүслэлтийн үед болсон юм. Тэр цагт миний багш ээж, эмээ, хоёр эгчтэйгээ Ленинградад амьдарч байж. Тэгэхэд багш маань ердөө зургаан настай л байсан гэдэг.
Эрүүл мэнд

Эх газрын хятадууд өөрсдийн үйлдвэрлэсэн хүүхдийн сүүнд итгэж чадахгүй байна
Одоогоос таван жилийн өмнө Хятадад хэд хэдэн нярай сүүн тэжээлдээ хордож амь насаа алдсан эмгэнэлтэй явдал гарсан. Меламантай сүүний хэрэг хэмээн нэрлэгдсэн энэ дуулиант явдлаас хойш Хятадын эрх бүхий байгууллага хүүхдийн сүүн тэжээл үйлдвэрлэдэг газруудад томоохон шалгалт хийж, хэдэн мянгаар нь хааж, чанар стандартын шаардлага чамгүй тавьдаг болсон ч эх газарт үйлдвэрлэсэн хүүхдийн сүүнд хятадууд өөрсдөө ч итгэж чадахаа больжээ.
Эрүүл мэнд

Эмнэлэгт 36 удаа хандсаны эцэст тусламж авч чадалгүй нас баржээ
Японд 75 настай нэгэн ахмад настан амьсгалын дутагдалд орж, түргэн тусламж дуудсан боловч түүнийг 25 эмнэлэг авч эмчлэхээс татгалзаж, 36 удаа буцаагдсаны эцэст амьсгал хураасан явдал гарчээ. Настан бие нь муудмагц түргэн дуудаж, түргэний эмч ч даруйхан иржээ. Түүнийг эмнэлэгт яаралтай хэвтүүлэхээр түргэний машин хоёр цагийн дотор ойролцоох 25 эмнэлэгт 36 удаа хандсан боловч тэр бүртээ татгалзсан хариу авчээ.
Эрүүл мэнд

Чавесын шарилыг цэргийн академид байрлуулан салах ёс хийж байна
Даваа гарагт нас нөгчсөн Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесын шарилыг нийслэл Каракас дахь цэргийн академид авчирч байрлуулсан байна. Гарилыг тус улсын засгийн газрын гишүүд мөрөн дээрээ өргөн авчирчээ. Энд түүний шарилыг алдрын танхимд байрлуулан өчигдөр бүх нийтийн салах ёслол үйлдсэн байна. Төрийн тэргүүнтэйгээ салах ёс хийхээр хэдэн арван мянган хүн иржээ.
Эрүүл мэнд

Афганд алга болсон орос цэргийг 33 жилийн дараа олов
Афганд 33 жилийн өмнө дайтаж яваад сураггүй болсон орос цэрэг амьд мэнд байгааг саяхан олжээ. Руслан Аушев хэмээх Узбекээс Зөвлөлтийн армид татагдан, Афганд байлдаж байсан энэ эр Шейх Абдулла гэдэг афган нэртэй болж, Херат хэмээх баруун мужид эм найруулан амьдардаг болсон байна.
Эрүүл мэнд

Шинэ Хятадын тав дахь үеийн удирдагчдыг томилох хурал эхэллээ
Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурал буюу Хятадын парламентын хуралдаан Бээжин хотноо Хятад орны өнцөг булан, үндэстэн ястан бүрийг төлөөлсөн 2987 депутатын бүрэлдэхүүнтэй эхэллээ. Энэ хурлаар БНХАУ-ын шинэ буюу тавдугаар үеийн удирдагчдыг батлах явдал юм.
Эрүүл мэнд

Николас Мадуро Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж эхэллээ
Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесийн амь ахуйдаа өөрийнхөө залгамжлагч гэж зарласан дэд ерөнхийлөгч Николас Мадурод тус улсын армийн командлал үнэнч байж дэмжихээ илэрхийлсэн байна. Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Дьего Молеро “Венесуэлийн арми улс орныхоо нэгдмэл байдал, үндсэн хуулиа сахин хамгаалахад бэлэн байна.
Эрүүл мэнд

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес нас нөгчлөө
Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес өчигдөр 16 цаг 25 минутад 58 насандаа нас барсныг тус улсын Үндэсний төв телевизээр Венесуэлийн дэд Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэн байна. Уго Чавесын амь ахуйдаа өөрийнхөө залгамжлагч гэж нэрлэсэн дэд ерөнхийлөгч Николас Мадурод үнэнчээ Венесуэлийн армийн командлал илэрхийлжээ.
Эрүүл мэнд
































