Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эх газрын хятадууд өөрсдийн үйлдвэрлэсэн хүүхдийн сүүнд итгэж чадахгүй байна

Одоогоос таван жилийн өмнө Хятадад хэд хэдэн нярай сүүн тэжээлдээ хордож амь насаа алдсан эмгэнэлтэй явдал гарсан. Меламантай сүүний хэрэг хэмээн нэрлэгдсэн энэ дуулиант явдлаас хойш Хятадын эрх бүхий байгууллага хүүхдийн сүүн тэжээл үйлдвэрлэдэг газруудад томоохон шалгалт хийж, хэдэн мянгаар нь хааж, чанар стандартын шаардлага чамгүй тавьдаг болсон ч эх газарт үйлдвэрлэсэн хүүхдийн сүүнд хятадууд өөрсдөө ч итгэж чадахаа больжээ. Тэд дотооддоо үйлдвэрлэсэн сүүн тэжээлийн оронд Хонконгод үйлдвэрлэсэн нь арай баталгаатай хэмээн бодож, тэндээс хүүхдийнхээ тэжээлийг авах болсон байна. Гэтэл үүнээс болоод Хонконгийн дотоодын нийлүүлэлт доголдож, эндэхийн эцэг эхчүүд хүүхдүүддээ сүү авч өгөхөд хэцүү болж иржээ. Хонконгийн эцэг эхчүүд сүүний нийлүүлэлт Хятадын хэрэгцээнээс болж доголдож, дутагдах болсонд бухимдаж байгаа учир Хонконгийн засаг захиргаанаас журам гаргаж, эх газрын үйлчлүүлэгчид нэг удаа  сүү худалдан авахдаа хоёр лааз буюу 1,8 кг-аас хэтрэхгүй байхаар тогтоож өгчээ. Ийнхүү хүүхдийн сүүн тэжээл худалдан авагчдыг Хонконгийн, Хятадын хэмээн хоёр ангилсан шийдвэр гаргасан нь Бээжингийн эрх баригчдын дургүйцлийг төрүүлж, одоо үргэлжилж буй Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаар хүртэл яригджээ.  Эх газрын төлөөлөгчид Хонконгийн төлөөлөгчдийг хэрэглэгчдэд  ялгавартай хандлаа хэмээн шүүмжилж, харин Хонконгийн төлөөлөгчид эх газрын шийдвэр гаргагчдыг хүнсний чанар стандартаа сайжруулах талаар анхаарал тавьсангүй хэмээн харилцан шүүмжилцгээж байна.
Мэдээж эх газрын эрх баригчид өөрсдийн үйлдвэрийн сүүг 99 хувийн баталгаатай хэмээн мэдэгдэж байгаа ч иргэд үлдсэн нэг хувийн эрсдлээс сэргийлж, дотоодын үйлдвэрийн сүүний оронд Хонконгийн бүтээгдэхүүнийг сонгосон хэвээр л байгаа юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
oorsdoo ooriinhoo umiig avahaas aij bhad ene muu GOE tarag suu bugd urdaas orj irj bga sh dee himiin bodistoi gashildaggui geed notoi um ih dee GOE tarag avch uuvaa
odoo haysan chuluu ooriin tolgoi der gedeg bolj dee ho
MUU SANAA EZNEE OTNOO GEJ SAIHAN MONGOL UG BN
Хамгийн их уншсан