Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ

ЦДБЭЧ-ын материаллаг баазыг түшиглэн сонгогдсон алба хаагчдыг морин хуурын сургалтад хамруулах төслийг эхлүүллээ. 

Ерөнхийлөгчийн “МОРИН ХУУРЫГ ЭРХЭМЛЭН ДЭЭДЭЛЖ, ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ ТУХАЙ” зарлигийг хэрэгжүүлэх, хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор эхлүүлсэн байна.

Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар зохион байгуулж буй энэ сургалтад төрлийн цэргийн командлал, удирдах газар, нэгтгэл, ангиудаас сонгогдсон алба хаагчид хамрагдаж байна. 

Тэд морин хуур хөгжмийн анхан шатны мэдлэг, ур чадвар эзэмшиж, үндэсний өв соёлын үнэ цэнэ, уламжлалыг ойлгон өвлөх, эх оронч үзлээр төлөвшүүлэх үйлсэд гар бие оролцон, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах юм. Цаашид тус сургалтыг хөдөө орон нутаг дахь анги, салбаруудын алба хаагчдыг хамруулж, үе шаттайгаар өргөжүүлэхээр төлөвлөөд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан