БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
“Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Николас Мадуро Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж эхэллээ
Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесийн амь ахуйдаа өөрийнхөө залгамжлагч гэж зарласан дэд ерөнхийлөгч Николас Мадурод тус улсын армийн командлал үнэнч байж дэмжихээ илэрхийлсэн байна. Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Дьего Молеро “Венесуэлийн арми улс орныхоо нэгдмэл байдал, үндсэн хуулиа сахин хамгаалахад бэлэн байна. Уго Чавесийн өөрийн залгамжлагч гэж нэрлэсэн дэд ерөнхийлөгч Николас Мадурог дэмжиж байна” гэж мэдэгджээ.
Венесуэлийн дэд ерөнхийлөгч Николас Мадуро Морос 1962 онд төрсөн. 2006 оноос Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаад 2012 оны аравдугаар сард дэд ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайдаар ажилласан.
1970-80 онд жолооч, Каракасын метронд ажиллаж, үйлдвэрчний эвлэлийн албан ёсны бус гишүүн байсан. Тэрээр “Тавдахь бүгд найрамдах улс” хөдөлгөөнийг санаачлагчдын нэг. 1998 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампани болон Уго Чавесийг суллахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Ингээд 1998 онд венесуэлийн палатын депутат, 1999 онд Үндэсний хуралд сонгогдсон. Тэрээр дээд боловсролгүй ч гэсэн Үндэсний хурлын даргаар сонгогдож байлаа.
Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесийн амь ахуйдаа өөрийнхөө залгамжлагч гэж зарласан дэд ерөнхийлөгч Николас Мадурод тус улсын армийн командлал үнэнч байж дэмжихээ илэрхийлсэн байна. Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Дьего Молеро “Венесуэлийн арми улс орныхоо нэгдмэл байдал, үндсэн хуулиа сахин хамгаалахад бэлэн байна. Уго Чавесийн өөрийн залгамжлагч гэж нэрлэсэн дэд ерөнхийлөгч Николас Мадурог дэмжиж байна” гэж мэдэгджээ. Венесуэлийн дэд ерөнхийлөгч Николас Мадуро Морос 1962 онд төрсөн. 2006 оноос Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаад 2012 оны аравдугаар сард дэд ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайдаар ажилласан.
1970-80 онд жолооч, Каракасын метронд ажиллаж, үйлдвэрчний эвлэлийн албан ёсны бус гишүүн байсан. Тэрээр “Тавдахь бүгд найрамдах улс” хөдөлгөөнийг санаачлагчдын нэг. 1998 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампани болон Уго Чавесийг суллахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Ингээд 1998 онд венесуэлийн палатын депутат, 1999 онд Үндэсний хуралд сонгогдсон. Тэрээр дээд боловсролгүй ч гэсэн Үндэсний хурлын даргаар сонгогдож байлаа.
0 Сэтгэгдэл
























