Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хойд Солонгос цэрэг армийн хүчээ харуулахад бэлэн

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгост нэмэлт хориг арга хэмжээ авсанд уурссан умардын удирдагч Ким Чен Ун цэрэг армийн дайчдаа болзошгүй дайралтад бэлэн байж, хариу гал нээхийг чухалчлан сануулсан байна. Аюулгүйн зөвлөл тус улсад хориг тавьснаа зарласны дараахан Пеньяны зүгээс энэ явдлыг эрс буруушаасан мэдэгдэл хийж, маргааш нь Ким Чен Ун өмнөд Хвангэ мужид орших нэгэн цэргийн ангид зочилсон байна. Түүнийг ирэхэд цэрэг эрчүүд тосон гүйлдэж, баярлан хөөрч байгаа зургийг КСНА агентлаг дамжуулсны зэрэгцээ пуужин амжилттай хөөргөх үед Ким Чен Ун баяр хүргэн алга ташиж байгаа зургийг ч олон нийтэд хүргэсэн байна. Энэ бол Хойд Солонгос Өмнөд Солонгос болоод олон улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулахад татгалзах зүйлгүй бэлэн байгаа гэдгээ харуулах гэсэн оролдлого юм.  
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Хойд Солонгост хамгийн сүүлд тавьсан хориг бол Ким Чен Ун тэргүүтэй удирдагчдынх нь тансаг хэрэглээг хазаарлах гэсэн оролдлого юм. Улсын нийт төсвийн 20 хувийг нь удирдагчдынх нь гэр бүлийн хэрэгцээ эзэлдэг гэлцдэг Хойд Солонгост үнэт эдлэл, далбаат завь, тансаг машин гээд дээд зэрэглэлийн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориод байгаа юм.











0 Сэтгэгдэл
ENE NOVSHIIG AGAARAAS DOVTLOOD ALCHIHGUI INGEED HESUULEED BAIDAG NEEREE
ger bul ni 20% geheer batlan hamgaalah salbar ni bas mileen heden % geed ynz buriin salbaruud bas mileen heden % geheer ard tumnii huns idej uuh ymand barag ym uldehgui ym bna l daa
Хамгийн их уншсан