"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ

Шувууны ханиаднаас сэрэмжлүүллээ
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын шинжээчид шувууны шинэ төрлийн H7N9 ханиад хүрээгээ тэлэн дэгдэж болзошгүйг анхааруулж сэрэмжлүүллээ. Үүнийг ДЭМБ-ын мэргэжилтнүүд “Үхлийн аюултай вирус” гэж тооцож байна. Үүнтэй зэрэгцээд хятадын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт 19 хүн нэмж өвчилсөн гэдгийг зарлалаа. Ингэснээр хятадад энэ өвчний халдвар авсан хүн 127 болж 296 хүн нас бараад байгаа юм.
Эрүүл мэнд

Хачин нэр өгөхийг хориглов
Шинэ Зеландын эрх баригчид хүүхдэд өгөхийг хориглосон нэрийн жагсаалт гаргажээ. Энэ жагсаалтад 77 нэр багтсан бөгөөд тэднийг Шинэ Зеландын Дотоод хэргийн яам нь хүүхдийн сэтгэхүйг гэмтээж болзошгүй хэт хачин гэж үзжээ. Нэрсийн заримаас нь дурдвал “V8” /найман цилиндртэй моторын тэмдэглэгээ/, “Анал”, “.”, “4Real” /Жинхнээсээ/,
Эрүүл мэнд

Таван сарын нэгний жагсаал үймээн боллоо
Германы нийслэл Берлинд болсон тавдугаар сарын 1-ний хувьсгалчдын жагсаал үймээн болж хувиран цагдаа нартай мөргөлдсөнөөр дуусчээ. Зүүний хүчнийхний зохион байгуулсан энэ жагсаалд 9,0 мянган хүн оролцсон байна. Эдний олонхи нь нүүрээ халхалсан маск зүүсэн байжээ. Тэд хотын төвөөр явж засгийн газрын байр луу чиглэн хууль сахиулагчид руу чулуу, мод шидэж цонх шил хагалсан байна.
Эрүүл мэнд

Сирид химийн зэвсэг хэрэглэсэн баримт бий гэв
Сирид химийн зэвсэг хэрэглэсн нотолгоо АНУ-д бий хэмээн ерөнхийлөгч Барак Обама мэдэгдсэн байна. Харин түүний хэлснээр бол нотолгоо баримтууд нь хангалтгүй байгаа гэнэ. “Үндэсний аюулгүй байдалтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахад тэд химинй зэвсэг ашигласан гэсэн хангалттай баримт байх ёстой” гэж Обама хэлжээ.
Эрүүл мэнд

Туркмений ерөнхийлөгч мориноос унажээ
Туркмений ерөнхийлөгч Гурбангул Бердымухамедов морин торйуулгын уралдаанд оролцож байхдаа ердөө л гараан дээр мориноосоо унажээ. Түүний унасан гүү гэнэт булгиж төрийн тэргүүнийг газар шидсэн байна. Ерөнхийлөгчийг түргэн тусламжийнхан уралдааны газраас авч явжээ.
Эрүүл мэнд

Венесуэлийн парламентад сөрөг хүчний депутатуудыг зоджээ
Венесуэлийн парламент болох Үндэсний ассамблейн хуралдаан дээр сөрөг хүчний Ардчилсан эв нэгдлийн эвслийн хэсэг депутатыг зодсон хэрэг гарлаа хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Үндэсний ассамблейн тэргүүн Диосдадо Кабельо сөрөг хүчний төлөөлөгчдийг сая болсон ерөнхийлөгчийн сонгуульд Николас Мадуро ялсныг хүлээн зөвшөөр, ингэхгүй бол хуралдаан дээр үг хэлэх эрхийг нь хасна гэжээ.
Эрүүл мэнд

Прагийн төвд дэлбэрэлт болжээ
Даваа гарагт Чехийн нийслэл Прага хотын төв Үндэсний театраас холгүй дэлбэрэлт болж 55 хүн бэртэж гэмтсэн хэрэг гарчээ. Таван хүн амь алдсан гэж байгаа боловч энэ тоог батлаагүй байна. Ойр орчмын барилгын цонх хагарч, аврагчид энэ хавиас 220 орчим хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.
Эрүүл мэнд

Хүний эрхтэн наймаалагчдад ял оноожээ
Косовод хүний эд эрхтэн наймалдаг байсан таван эмчид Европын шүүх найман жил хүртэл хугацааны ял оноосон байна. 1990-ээд оны сүүлчээр энэ эмч нар “Медикус” эмнэлэгт ажиллаж байхдаа албанийн “Косовог чөлөөлөх арми” гэдэг зэвсэгт байгууллагатай хамтран ажиллаж хүнийэд эрхтэнг хил давуулан худалдаж байжээ.
Эрүүл мэнд

Америкийн ”адгийн шаар”-ын ард
Америкийн эрх бүхий албан тушаалтнууд “Талибан” хөдөлгөөнийг наанадаж хүч алдуулах, цаанадаж бүрэн устгахын тулд Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайн тойрон хүрээлэлд бэлэн мөнгө өгч байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Харамсалтай нь тэр их бэлэн мөнгө өгсний үр дүнд”Талибан” хөдөлгөөн устаагүй төдийгүй шинэ Афганистаны төрийг авлигад идэгдэх үндэс нь болсон тухай “New York Times” сонины интернэт хувилбарт мэдээлжээ.
Эрүүл мэнд

Нуранги дор тав хоног амьдарсан бүсгүй түймрийн улмаас нас барлаа
Бангладешт энэ асырн 24-нд нурсан найман давхар барилгын нуранги дор тав хоног амьдарч, аврагчид илрүүлэн аврах гэж байтал тэнд нь түймэр гарч хөөрхий эмэгтэй нас барсан байна. Гал түймэртэй тэмцэх газрын тэргүүн Ахмед Алийн хэлснээр эмэгтэйг гаргаж авахад даанч их хугацаа, хамгийн багаар бодоход 10-11 цаг хэрэгтэй байсан гэнэ. Түймрийн улмаас гурван ч гал сөнөөгч түлэгдэж гэмтсэн байна.
Эрүүл мэнд

Төр засагт дургүйцээд буудаж эхэлж
Италийн нийслэл Ромын төв, Засгийн газрын Кижи ордны дэргэд нэгэн эр карабин буугаар буудаж цагдаагийн хоёр ажилтан дэргэдүүр нь өнгөрч явсан нэг хүнийг шархдуулсан хэрэг гарчээ. Цагдаагийнхан түүнийг сэтгэцийн эмгэгтэй 49 настай ажилгүй нэгэн байсан гэж байна. Тэрээр төр засагт дургүйцсэндээ Засгийн газрын шинэ тэргүүн Энрико Леттыг тангараг өргөж байхад ийн гал нээжээ.
Эрүүл мэнд

Өрнөдийн орнууд ахиад дайн эхлүүлэх үү
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгель нь Сирийн арми босогчдын эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн байх магадлал маш өндөр болоод байгаа тухай өнгөрсөн долоо хоногт мэдээллээ. Ингэснээр олон улсын бусад чухал үйл явдлын сүрэнд дарагдаад, анхаарлын төвөөс гараад байсан Сирийн иргэний дайныг тойрсон асуудал дахин дэлхийн анхаарлын төвд оров. Хэргийн учир нь Ерөнхийлөгч Обамагийн нэлээд эрт хийсэн мэдэгдэлд байгаа аж.
Эрүүл мэнд

Мексикийн шоронд үймээн гарч 17 хүн нас барлаа
Мексикийн Сан-Луис-Потоси мужийн Ла-Пила шоронгийн хоригдлууд эмх замбараагүй байдал үүсгэснээс 17 хүн нас барж 65 хоригдол шархадсан хэрэг гарчээ. Есөн хоригдол үймээний үеэр газари дээрээ нас барсан бол ббусад нь эмнэлэгт очоод нас барсан байна.
Эрүүл мэнд

Америкийн иргэн Умард Солонгост төр эргүүлэх гэсэн гэнэ
АНУ-ын иргэн Кеннет Бэйг БНАСАУ-д төрийн эргэлт хийх гэсэн хэмээн сэжиглэж умар Солонгосын шүүхэд шилжүүлсэн байна. Энэ талаар умард Солонгосын мэдээллийн төв агентлаг ЦТАК-ийн мэдээнээс ишлэн Рейтер мэдээлжээ.
“мөрдөн байцаах явцад Бей БНАСАУ-ын Засгийн газрыг түлхэн унагаах зорилготой байсан нь илэрсэн” гэж ЦТАК-ын мэдэнд дурдсан байжээ.
Эрүүл мэнд

Ач хүүгээ зарах гэсэн энэтхэг эрийг баривчилжээ
Энэтхэгийн Пенжаб мужийн 47 настай Фероз Хан гэгч өөрийн шинэ төрсөн ач хүүгээ худалдах гэж Фейсбүкт зар тавьж 45 мянган рупий буюу 830 доллараар зарахаар санал тавьсан байжээ. Хүүг төрөхөд нь л Хан сувилагч, эмичйн туслахтай хуйвалдан нууж дараа нь зарсан байна. Цагдаагийн офицер Сатиш Малхотра “Үгсэн хуйвалдаж хүүг зарсан энэ гурван хүнийг баривчлан саатуулсан.
Эрүүл мэнд




























