Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Ерөнхийлөгч намуудын дарга нартай уулзаж, эмэгтэйчүүдээ дэмжихийг уриалав
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид АН-ын дарга Н.Алтанхуяг, МАН-ын дарга Ө.Энхтүвшин, ИЗНН-ын дарга С.Оюун, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Батцэрэг, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва нар өнөөдөр бараалахжээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч орон нутгийн сонгуулийн хууль батлагдсантай холбогдуулан саналаа хэлсэн байна.
Улс төр

Төрийн 96 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж өгөөгүй байна
АТГ-ынхан албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн нэгдсэн дүнг гаргажээ. Улсын хэмжээнд мэдүүлгээ бүртгүүлэх 46000 орчим албан тушаалтан бий. Тэдний 99,79 хувь нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлсэн байна.
Улс төр
Ардчилсан намын ээлжит видео хурал боллоо
Ардчилсан намаас сар бүрийн хоёр дахь долоо хоногт уламжлал болгон зохион байгуулдаг видео хурал өнөөдөр боллоо. Хуралд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж болон 21 аймгийн намын удирдлагууд оролцлоо.
Улс төр
Шүүх сэтгүүлч Д.Болормааг 8,5 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ
Сүхбаатар дүүргийн шүүх өнөөдөр “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох хүний нэр төрд халдсан гэх хэргийг хаалттай хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тодруулбал, сэтгүүлч Д.Болормааг бусдын нэр төрд халдсан гэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 61 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу 8.564.400 төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна.
Улс төр

Чех Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хатагтай Ивана Гороллова өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш 60 гаруй жил өнгөрч, энэ хугацаанд хоёр орны хооронд, худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсролын салбарт харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж иржээ.
Улс төр
Ээлжит бус чуулганд АН онц дүн тавилаа
Ээлжит бус чуулганы үр дүн хэзээ мэдрэгдэх бол. Ард түмэнд ашигтай байх уу, нам эвсэлд тустай байх уу гэдгийг цаг хугацаа харуулах биз. Тэгвэл энэ удаагийн ээлжит бус чуулганд АН юутай ч онц дүн тавьлаа. УИХ-ын дарга чуулганыг хааж хэлсэн үгэндээ хүртэл сэтгэл дүүрэн байгаагаа тэмдэглэсэн. Харин АН бүлэг сая мэдээлэл хийж бас л сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ
Улс төр

Барьцсан амлалт
УИХ дахь МАН-ын гишүүд хэд хоногийн өмнөөс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нэн ядуу иргэдэд сар бүр 21 мянган төгрөгийг “Хүний хөгжил сан”-гаас үргэлжлүүлэн олгохыг шаардлаа. Тэд өнгөрсөн 2008 оны сонгуулиар амласнаа бүрэн биелүүлж чадалгүй улсын төсвийг элгээр нь хэвтүүлснээ ухаарч ойлгоогүй яваа бололтой.
Улс төр

Парламентын “авгай нар”
Даяарчлал эр, эм хүйстнүүдийн байр суурийг солилоо гэж ярьж, бичээд удлаа. Үнэний ч хувьтай. Гэхдээ л Азийн орнуудаас Монгол ийм нөлөөнд автсан нь харьцангуй гайгүй байх гэж бодсон минь эндүүрэл болж таарлаа. За тэр өмсч, зүүж буй гутал, хувцас хунар нь ч яая гэхэв. Төрийн томчуудаасаа эхлээд ялих шалихгүй явган яриагаар үг хийж, шалчиганаж, далжигнадаг нь бүр газар авлаа шүү.
Улс төр

Гэртээ эргэж харих эсэхийг хотын гудамж мэднэ
Монголд “дайн” болж байна. Өөрөөр хэлбэл, хариуцлагагүйн дайн. Үүний улмаас монголчууд Үндсэн хуульд тунхагласан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй болжээ. Статистикаас үзвэл энэ оны эхний найман сарын байдлаар ослын улмаас 176 хүн амь насаа алдсан аж. Өнгөрсөн онтой харьцуулбал 25-аар нэмэгдсэнийг өгүүлж буй хэрэг.
Улс төр

З.ЭНХБОЛД: Үндэсний эрх ашгаа дээдэлж, хөгжлийг эрхэмлэн, баялагийг бүтээх шинэчлэлийн хөтөлбөр баталлаа
Улсын Их Хурлын энэ удаагийн ээлжит бус чуулган төлөвлөсөн асуудлаа цаг хугацаанд нь хэлэлцэн шийдвэрлэлээ. Ээлжит бус чуулган ажлын 21 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдааныг долоон удаа хуралдуулсан байна. Чуулганаар хоёр шинэ хууль болон шинэчилсэн найруулга, 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, хүчингүй болсонд тооцох тухай хууль нэг, УИХ-ын 15 тогтоолыг тус тус хэлэлцэн батлаллаа.
Улс төр

Ерөнхий сайд Н.Алтанхуяг баруун гурван аймагт ажиллана
Ерөнхий сайд Н.Алтанхуяг хөдөө орон нутагт хийх эхний томилолтоо Сэлэнгэ аймгаас эхлэхээр болжээ. Тэрээр маргааш тус аймагт ажиллаж ургац хураалтын байдалтай танилцахаар төлөвлөсөн байна. Үүний дараа буюу энэ ням гарагт Ерөнхий сайд баруун гурван аймагт ажиллахаар бэлтгэж байгаа аж. Бэлтгэл ажлын хүрээнд Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн удирдлагуудтай өчигдөр видео хурал хийж, ямар асуудал тулгарч байгааг сонслоо.
Улс төр

Ээлжит бус чуулган өндөрлөв
УИХ-ын ээлжит бус хуралдааныг өнөөдөр өндөрлүүллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд багтсан асуудлуудыг хэлэлцэн батлахаас гадна, Монгол банкны Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, томилсон юм. Тодруулбал, энэ хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Мөн Төсвийн тодотголын г хийж амжууллаа.
Улс төр
УИХ-ын эмэгтэй гишүүд олон улсын хуралд оролцоно
Тайландын Банкок хотноо НҮБ “Азийн сан”-гийн хамтарсан олон улсын хурал болох гэж байна. “Ази номхон далайн бүс нутгийн сонгуульт албан тушаал дахь жендэрийн тэгш байдал: Шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо зургаан зүйлт зөвлөлгөөн” гэсэн сэдвээр энэ сарын 20-22-нд болох аж.
Улс төр

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд тодорлоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг сонгох тухай асуудлыг хэлэлцэн, долоон гишүүнийг шинээр томиллоо. Энд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосны дагуу Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам УИХ-ын гишүүдийн 93.3, Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоо 98.3-ийн санал тус бүр авч Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн боллоо.
Улс төр
“Глобаль сан”-гийн Монгол Улсыг хариуцсан менежер ажлын айлчлал хийж байна
Эрүүл мэндийн сайд Н.Удвал ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх “Глобаль сан”-гийн Зүүн Өмнөд Азийн бүсийн Монгол Улсыг хариуцсан менежер хатагтай С.Мюррэй болон дагалдах албаны бусад хүнийг ЭМЯ-нд хүлээн авч уулзжээ.
Монгол Улсын Засгийн газраас ХДХВ/ДОХ, БЗДХ, сүрьеэгээс сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөрүүдийн дийлэнх нь “Глобаль сан”-гийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа.
Улс төр
Нээлттэй сонсгол зохион байгуулахаар болжээ
УИХ-ын Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооноос ирэх мягмар гарагт Төрийн ордонд “Сонгогчийн бүртгэл, хяналтын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр нээлттэй сонсгол зохион байгуулахаар болжээ.
Нээлттэй сонсголд СЕХ, УБЕГ гэх мэт холбогдох төрийн байгууллага, улс төрийн нам, иргэдийн төлөөлөл оролцох юм байна.
Улс төр

МАН-ынхан хурал хаяагүй бол....
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл зөвшөөрөлгүй энэ барилгуудыг хэрхэх талаар эцсийн шийдэл гаргахаар НИТХ-ыг хуралдуулъя гэсэн. Нэг долоо хоногийн өмнө энэ хурал болж зөвшөөрөлгүй барилгуудыг буулгах, үйл ажиллагааг нь хүчээр зогсоох эрхийг хэнд өгөх тухай эцсийн шийдвэр гаргах гэж байтал НИТХ-д суудалтай МАН-ын гишүүд хурлаа хаясан.
Улс төр
























