Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Ээлжит бус чуулганд АН онц дүн тавилаа
Ээлжит бус чуулганы үр дүн хэзээ мэдрэгдэх бол. Ард түмэнд ашигтай байх уу, нам эвсэлд тустай байх уу гэдгийг цаг хугацаа харуулах биз. Тэгвэл энэ удаагийн ээлжит бус чуулганд АН юутай ч онц дүн тавьлаа. УИХ-ын дарга чуулганыг хааж хэлсэн үгэндээ хүртэл сэтгэл дүүрэн байгаагаа тэмдэглэсэн. Харин АН бүлэг сая мэдээлэл хийж бас л сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. АН бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат, Хүүхдийн мөнгийг ирэх сараас эхлэн олгох, Иргэдийн санал бодлыг  УИХ албан ёсоор хүлээн авч хэлэлцэнэ гэдгийг ажил хэрэг болгож Өргөдлын  байнгын хороо байгуулсан, Нийгмийн  даатгалын нөхөн олговорын асуудлыг  хуульчилсан, Зээлийн батлан даалтийн сангийн тухай хууль батлагдаад багагүй хугацаа өнгрөсөн бөгөөд хараахан хэрэгжихгүй байсан аж.  Тэгвэл энэ асуудлыг шийдэх үүднээс  төсвийн тодотголоор   таван тэрбумыг  суулгаж чадсан байна. Ингэснээр хөдөөгийн ЖДҮ-дэд бизнес эрхлэх боломжийг олгож байгаа юм, Дэлхийд Монгол улсын нэрийг гарган Олимпоос  медальтай ирсэн тамирчдаа урамшуулах, Архидалтаас үүсэж байгаа сөрөг үр дагаврыг  багсагах зорилгоор өндөр хатуулагтай согтууруулах ундааны ОАТ-ын нэмнэ гэснийг эрх зүйн хувьд баталгаажуулсан зэрэг ажлуудыг тодотголоо. Өнгөрсөн хугацаанд МАН, АН-ын хооронд үл ойлолцол, үл итгэлцэл багагүй үүссэн. Зөвшилцөл хийж ажлыг урагшлуулах алхам хийж байгаа.  Үүнтэй холбоотойгоор  УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг намрын ээлжит чуулган руу шилжүүлэхээр болсон гэдгийг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллээ. Өөрөөр хэлбэл  тус нам анхдугаар болон ээлжит бус чуулганд ажилласан гэдгээ  мэдэгдэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан