БНХАУ-ын Ордос хотод Ази тивийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн энэ сарын 16-нд эхэллээ.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -52кг /жин/-д Үндэсний шигшээ баг, Гүрү Дорж дэвжээний тамирчин, Улаанбаатар их дуулгын мөнгөн медальт, ӨҮДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ барилдав.
Алтан медалийн төлөө Узбекистан улсын тамирчин Сита Кадембоеваг нэмэлт цагт юүко үнэлгээгээр ялснаар анх удаа тивдээ түрүүллээ.
Эмэгтэйчүүдийн -48кг /жин/-д Үндэсний шигшээ баг, Женко клубын тамирчин Душанбе их дуулгын аварга, ӨҮДАШТ-й мөнгөн медальт Жамсрангийн Анударь алтан медалийн төлөө Узбекистан улсын тамирчин Лазиза Хайдароватай барилдаж нэмэлт цагт юүко үнэлгээгээр ялснаар анх удаа тивдээ түрүүллээ.
Мөн -60кг /жин/-д Үндэсний шигшээ баг, Шинэ Бадрах дэвжээний тамирчин ОУХМ Түвшинтөрийн Түмэнжаргал барилдав. Тэрээр Казахстан улсын тамирчин Аман Бахытжаныг нэмэлт цагт даралтад оруулан, юүко үнэлгээ авснаар анх удаа тивийн аваргаасаа хүрэл медаль зүүлээ.
Манай улсын баг одоогоор хоёр алт, нэг хүрэл медаль хүртээд байна.

























