Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ

ИТХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод Аймаг, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар батлагдсан энэхүү хуулиар сонгуулийг холимог хэлбэрээр явуулахаар заасан билээ. Ингэхдээ засаг захиргааны нэгж бүр иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөлтэй байх зарчмыг баримталсан.
Улс төр

“Эрдэнэс таван толгой” компани намын амлалт биелүүлснээ хүлээн зөвшөөрөв
“Эрдэнэс Таван толгой” компани Зүүн Цанхиас нэг тэрбум, Баруун Цанхиас 1.2 тэрбум тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн гэнэ. Тус газрын нийт нөөцийг долоон тэрбум тонн хэмээн тогтоогоод байгаа гэнэ. Мөн 68 мянган га талбайд лиценз эзэмшдэг ажээ. 2011 онд “Эрдэнэс Таван толгой” компани нэг сая тонн, 2012 онд 3.5-4 сая тонн, харин 2013 онд зургаа, 2014 онд арав, 2016 онд 20 сая тонн нүүрс олборлоно хэмээн тооцжээ.
Улс төр

А.Бакей: Орон нутгийн сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчөөгүй
Орон нутгийн сонгуулийн зардлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцлээ. 5.6 тэрбум шаардлагатай гэж байна. Энэ зардлын хэмжээг нягталсан уу?
-Сонгуулийн зардлыг нягталж, холбогдох мэргэжлийн хүмүүсээр шалгуулсан. Боломжтой хэмжээнд төлөвлөсөн гэж үзэж байна.
Улс төр

МАН нэг л биш ээ, яана даа
90 жилийн түүхтэй, 160 гаруй мянган гишүүнтэй хэмээдэг МАН нэрээ сольчихвол л шинэчлэл гэдэг тэр болно гээд байсан чинь, буурин дээр нь МАХН гэдэг нам гарч ирээд хоёр хуваагдаад УИХ-ын сонгуульд орж ялагдсан. Нэрээ сольсноос болж сонгуульд ялагдвал хариуцлагыг нь хар толгойгоороо хүлээнэ гээд байсан генсек У.Хүрэлсүх нь намын жагсаалтаар УИХ-д чимээгүйхэн орж суучихаад хүн зодоод явж байгаа.
Улс төр

Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 96 жилийн ой тохиов
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 96 жилийн ой тохиож байна. Тэрээр БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байсан юм. Ю.Цэдэнбал Монголын нам, төрийг 44 гаруй жил тэргүүлсэн билээ. Түүний мэндэлсний 96 жилийн ойг тохиолдуулж өчигдөр дүү Ю.Жавзан, төрөл төрөгсөд нь болон МАН-ын удирдлагууд УДЭТ-ын өмнөх хөшөөнд нь цэцэг өргөжээ.
Улс төр

Г.Шийлэгдамба: “Усны” З.Батбаяр, НИТХ-ын төлөөлөгч асан П.Хангал нар МАХН-ын гишүүнчлэлээ сэргээлээ
-УИХ-ын гишүүн байсан МАН-ын нэр бүхий хэдэн гишүүн танай намд элсэнэ гэж байсан. Д.Арвин, Р.Раш гэх мэт. Тэд хэзээ гишүүнчлэлээ сэргээх бол. Тодорхой болсон уу?
-Тэр талаар ярилцаж байгаа. Тусдаа яригдах байх.
Улс төр
МАН-ын 300 гишүүн МАХН-д элслээ
МАН-ын бага хурлын гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн, хуулийн дагуу улс төрийн намын харъяаллаас түдгэлзэн төрийн албан хаагчаар ажиллаж байсан МАХН-ын гишүүд, Нийслэл, Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгчид, тухайлбал Усны газрын дарга Батбаяр, МАН-ын Ёс зүйн хорооны гишүүн О.Даваасүрэн, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны гишүүн Дашдорж нарын МАН-ын жирийн гишүүдийн төлөөлөл болсон нийт 300 шахам хүн оролцож, уугуул намынхаа харъяалал бүхий гишүүнчлэлээ сэргээлээ.
Улс төр

УИХ дахь МАН-ын гишүүд Үндсэн хуулийн цэцэд хандана гэнэ
УИХ дахь МАН-ын гишүүд өнөөдөр хуралдаж, өнгөрөгч баасан гарагт УИХ-ын баталсан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн талаар хэлэлцжээ.
Хурлын талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Н.Энхболд нар мэдээллэхдээ УИХ-ын ээлжит бус чуулганаар АН-ын бүлэг хуралдааны ирц бүрдээгүй байхад хулгайч шиг шөнө дөлөөр хуралдаж Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг баталсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаагаа хэллээ.
Улс төр

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг ярьж байна
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн байна.. Хуулиараа УИХ-аас дөрвөн хүний нэрийг санал болгох ёстой, харин төрийн бус байгууллагуудаас санал болгосон хүний нэрс 29-д хүрсэн.
Улс төр

Орон нутгийн сонгуулийн бэлтгэл эхэлчихэв үү
2000 оноос хойш завсаргүй төрийн эрхб арьсан МАН өнгөрсөн хаврын УИХ-ын сонгуулиар ялагдал хүлээж засгийн эрх Ардчилсан намд шилжсэнээс хойш анхны орон нутгийн сонгууль болох гэж байна. Дунд доод шатанд бол МАН ээлж халаагүй 20 жил ялж, эрх барьсан юм.
Улс төр

АТГ-ын дарга асан Д.Батхуягийн хэрэгт дахин хоёр хүн татжээ
Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн хэрэгтэй холбогдуулан тус газрын хоёр ажилтныг АТГ-аас шалгаж, цагдан хорьжээ. Д.Батхуягийг АМГ-ын дарга байхдаа ашигт малтмалын 43 тус зөвшөөрлийг сэргээсэн, урт нэртэй хуульд хамаарах газарт 192 лиценз олгосон хэмээн буруутгаж шалгаж байгаа билээ
Улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдах нь
УИХ дахь Ардчилсан намын бүлэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд өнөөдөр Төрийн ордны “А”, “В” танхимд тус бүр хуралдана. Бүлгүүд хуралдаанаараа Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх юм байна.
Улс төр

Чингэлтэй дүүргийн Засаг “ноён”-ыг ажлаас нь чөлөөлөв
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг огцруулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ. Уг захирамжинд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын 2012 оны ”Дүүргийн Засаг даргыг огцруулах тухай” 02 дугаар тогтоолын дагуу Д.Ганболдыг 2012 оны есдүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь огцруулсугай.
Улс төр

Экс сайд Д.Хаянхярваа бантав
Сангийн сайд асан Д.Хаянхярваагийн гаргасан энэ тушаал эргээд хэл ам татлаад эхлэхээр “Юу билээ, яасан билээ” гэж нягталж харсан бололтой юм. 2700 хүний ажил, нийгмийн асуудал, тэдний ард олон хүний амьдрал ахуй хэцүүдэх нь гэж МАН-ын гишүүд ихэд санаа зовниж байлаа. Хөвсгөл аймгийн 120 багш, ажилтан ажилгүй болох нь гэсэн мэдээлэл ирсэн тулдаа асуудал сөхөгдсөн ч байж магадгүй.
Улс төр

Эмнэлгүүдийн барилгын ажлын явц хангалтгүй байна
Засгийн газрын хуралдаанаар шалгалтын дүнтэй танилцаад 300 ортой төрөх эмнэлэг, 60 ортой Геронтологийн төв, Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын ажлыг гэрээнд заасан хугацаанд багтаан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран дуусгахыг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд даалгалаа.
Улс төр

























