Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Шүүх сэтгүүлч Д.Болормааг 8,5 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ
Сүхбаатар дүүргийн шүүх өнөөдөр “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох хүний нэр төрд халдсан гэх хэргийг хаалттай хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тодруулбал, сэтгүүлч Д.Болормааг бусдын нэр төрд халдсан гэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 61 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу 8.564.400 төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна.
Тэрээр хоёр жилийн өмнө “Мон Уран”-ы Б.Наранхүүг өсвөр насны охидыг садар самуунд уруу татсан хэргээр шалгаж эхэллээ” гэсэн гарчигтай нийтлэл бичсэнийх нь төлөө ийн шийтгэлээ. Нийтлэлдээ бага насны /дунд сургуулийн 14-15 насны сурагчид/ охидын онгон биеийг 400 ам.доллараар худалддаг, худалдан авдаг зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээнд “Мон Уран” компанийн захирал, одоогийн УИХ-ын гишүүн Б.Наранхүү холбоотой тухай тусгажээ. Тиймээс Б.Наранхүү сэтгүүлчийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж нэр төрд халдлаа хэмээн хууль хяналтын байгууллагад хандсан юм.
Шүүх хурлыг шүүгч Ш.Төгсгэрэл даргалсан бол улсын яллагчаар Ш.Баярбилэг, Д.Болормаагийн өмгөөлөгчөөр Ц.Монгол, нэхэмжлэгчээр УИХ-ын гишүүн, “Мон Уран”-ы захирал Б.Наранхүүгийн өмгөөлөгчөөр Б.Билэгсайхан нар оролцлоо. Өмнө нь анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэмт хэргийн шинжтэй нийтлэл нийтлээгүй гэсэн шалтгаанаар цагаатгасан удаатай. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар Нийслэлийн шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.

Б.Хэрлэн
0 Сэтгэгдэл