Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд тодорлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг сонгох тухай асуудлыг хэлэлцэн, долоон гишүүнийг шинээр томиллоо. Энд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосны дагуу Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам УИХ-ын гишүүдийн 93.3, Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоо 98.3-ийн санал тус бүр авч Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн боллоо.

Харин Засгийн газраас санал болгосны дагуу “Ирээдүйгээ аврах” хөдөлгөөний тэргүүн А.Арман гишүүдийн 93.5 хувийн саналаар, Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат 90 хувийн санал авч дээрх албанд томилогдлоо.  
УИХ-аас санал болгосон Д.Гоошоохүү гишүүдийн 83.6 хувиар,”Боролдой” студийн захирал  С.Мягмар 96.6 хувь, Л.Пүрэвдорж 93.3 -ын санал тус бүр авч Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдлоо.

Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нийт найман хүнийг зургаан жилийн хугацаатай томилох байсан ч Монгол, Германы Гүүр төрийн бус байгууллагын ерөнхийлөгч Ц.Батмөнх гишүүдийн 47.5 хувийн санал авснаар дэмжлэг хүлээж чадалгүй уналаа. Тиймээс түүний оронд УИХ-аас дахин өөр хүнийг санал болгох ёстой болж байна.

Х.Өлзий
0 Сэтгэгдэл
Залуу хүн болохоор Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч томилогдож байгаад баяртай байнаа. Залуусынхаа төлөө ихйг хийж бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.
amjilt husiye monhbat dargiig demjdeg shu amjilt uragshaa
бүгдэд нь амжилт
баяр хүргье?
Хамгийн их уншсан