Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Ээлжит бус чуулган өндөрлөв
УИХ-ын ээлжит бус хуралдааныг өнөөдөр өндөрлүүллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд багтсан асуудлуудыг хэлэлцэн батлахаас гадна, Монгол банкны Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, томилсон юм. Тодруулбал, энэ хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Мөн Төсвийн тодотголын г хийж амжууллаа. УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг хааж, “УИХ нь энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн асуудлуудаа заасан хугацаандаа хэлэлцэн дуусгасан. Энэ хүрээнд 2012 оны төсвийн тодотголыг баталсан, ингэснээр ахмад, настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд Хүний хөгжлийн сангаас олгосон 1 сая төгрөгийн үлдэгдэл 340 мянган төгрөгийг энэ онд багтаан авна. Ирэх аравдугаар сарын 1-нээс эхэлж 0-18 насны хүүхэд бүр сар тутамд 20 мянган төгрөг авахаар болж байгаа. Ардчилсан нам Хүүхдийн мөнгийг анх санаачлан хэрэгжүүлж байсан, үүнийг хэрэгжүүлэх шаардлага үндэслэл ч бий. Энэ бол халамжийн мөнгө биш, ирээдүй үедээ хөрөнгө оруулалт хийж байгаа нэг хэлбэр хэмээн ойлгож болох талтайг онцлон тэмдэглэлээ. УИХ-ын намрын чуулган аравдугаар сарын 4-нд эхлэх юм.

Д.Мөрөн
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан