Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг баруун гурван аймагт ажиллана
Ерөнхий сайд Н.Алтанхуяг хөдөө орон нутагт хийх эхний томилолтоо Сэлэнгэ аймгаас эхлэхээр болжээ. Тэрээр маргааш тус аймагт ажиллаж ургац хураалтын байдалтай танилцахаар төлөвлөсөн байна. Үүний дараа буюу энэ ням гарагт Ерөнхий сайд баруун гурван аймагт ажиллахаар бэлтгэж байгаа аж. Бэлтгэл ажлын хүрээнд Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн удирдлагуудтай өчигдөр видео хурал хийж, ямар асуудал тулгарч байгаа болон тэдгээрийг хэрхэн шийдэх гарц бий талаар холбогдох байгууллагуудын удирдлагуудыг байлцуулан ярилцав.
Орон нутагт ажиллах үеэр ажил болоод тухайн асуудалтай эхнээс нь танилцаж цаг алдахгүй, томилолтын бүрэлдэхүүнд албаны олон хүн авч явахгүй гэх мэт онцлогтой гэнэ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн томилолтоос өмнө Зам тээвэр болон Эрчим хүчний яамны мэргэжилтнүүд баруун аймгуудад ажиллахаар болжээ. Тэрээр өчигдөр болсон видео  уулзалтын үеэр “Бүх аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбохоор шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан. Мөн баруун аймгуудад битүү зах барихаар төлөвлөж байгаа. Тиймээс задгай захуудын байдалтай танилцана” гэдгээ хэлсэн юм.
Баруун гурван аймагт хөдөлмөр эрхлэлт хэдэн хувьтай байна, ажил эрхлэлт болон ажилгүй байгаа хүн хэд байна. Ажилгүй иргэдээ ажилтай болгохын тулд орон нутгийн удирдлагууд ямар ажил санаачлан хийж байгаатай танилцана гэж хэллээ. Мөн төсвөөс мөнгө авчихсан хэрнээ ажлын гүйцэтгэл дутуу байгаа болон ажлаа хийчихээд хөрөнгө оруулалт нь орохгүй байгаа барилга, байгууламжуудын судалгааг нарийн гаргах учиртай гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн удирдлагуудад үүрэг болгожээ.  

Т.Цэлмэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан