Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Хөтөлбөрийн хүрээнд аймаг, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсүүд зохион байгуулж байгаа бөгөөд тус тэмцээнээс шалгарсан оролцогчид “Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолбор”-т хоёр өдрийн турш хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж, Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.
Хүүхдүүд өөрсдийн гараар машин бүтээх явцдаа асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, бүтээлчээр сэтгэх зэрэг ирээдүйн чухал ур чадваруудыг эзэмшихийн зэрэгцээ гэр бүлээрээ хамтран оролцох боломж бүрдэж, гэр бүлийн уур амьсгалыг дэмжсэн ач холбогдолтой хөтөлбөр болж байна.

























