Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН

ӨМӨЗОрны Ордос хотод зохион байгуулагдаж буй “2026 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн”-ий -63кг /жин/-д барилдсан Үндэсний шигшээ баг, Сүлд спорт хорооны тамирчин ДАШТ-й хошой хүрэл медальт МУГТ Л.Энхрийлэн алтан медалийн төлөөх барилдаанд Ардчилсан Солонгос улсын тамирчинг торгуулиар ялж алтан медаль зүүв. Ингэснээр Монголын багийн 3 дах алтан медалийг эх орондоо авчирлаа. Л.Энхрийлэн 2024 онд -57кг /жин/-д Ази тивийн аварга цолыг хүртэж байсан бол 2026 онд -63кг буюу жин өгсөн түрүүлж тивийнхээ хошой аварга боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан