Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Төрийн 96 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж өгөөгүй байна
АТГ-ынхан албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн нэгдсэн дүнг гаргажээ. Улсын хэмжээнд мэдүүлгээ бүртгүүлэх 46000 орчим албан тушаалтан бий. Тэдний 99,79 хувь нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлсэн байна.
Харин 96 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзжээ. Тэдгээр албан тушаалтны 80 нь аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, нэг нь шүүгч, зургаа нь нь төрийн захиргааны албан тушаалтан, мөн зургаа нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, хоёр нь төслийн зохицуулагч болон хөдөлгөөний тэргүүн, нэг нь Ерөнхий сайдаас томилогддог албан тушаалтан байсан гэнэ.
АТГ-ынхан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг анх удаа улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн дүн гаргасан нь энэ.

Б.Алтан
0 Сэтгэгдэл