Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Ерөнхийлөгч намуудын дарга нартай уулзаж, эмэгтэйчүүдээ дэмжихийг уриалав
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид АН-ын дарга Н.Алтанхуяг, МАН-ын дарга Ө.Энхтүвшин, ИЗНН-ын дарга С.Оюун, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Батцэрэг, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва нар өнөөдөр бараалахжээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч орон нутгийн сонгуулийн хууль батлагдсантай холбогдуулан саналаа хэлсэн байна. Тэрээр “2012 оны УИХ-ын сонгуульд намууд эмэгтэйчүүдийг дэвшүүлэх, дэмжих тал дээр амжилттай оролцсон бол шинээр батлагдсан орон нутгийн сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо, түүний зохицуулалтыг орхигдуулсан байна. УИХ-ын болон нийслэлийн сонгуультай харьцуулахад орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүд илүү түлхүү нэр дэвшиж ирсэн байдаг нь ажиглагддаг. Энэ уламжлалыг хадгалах хэрэгтэй. 2008 оны сонгуулиар засаг захиргааны нэгж бүрт эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлж байсан хувь буурах ёсгүй. Харин нэмэгдэх ёстой. Хамгийн багаар тооцоход 20 хувиас буулгахгүй, дээш нь өсгөх хэрэгтэй. Энэ асуудлын талаар нам намынхаа хүрээнд хэлэлцэж эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог дэмжээсэй” гэжээ. Ерөнхийлөгч намын төлөөлөгчдөд хандан эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжин ажиллахыг уриаллаа. Үүний дараа Ерөнхийлөгч намуудын дарга нартай улс орны амьдралын зарим асуудлаар санал солилцсон байна.

Т.Цэлмэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан