УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна

Япон сансрын хамгийн жижиг зөөгч пуужин хөөргөхөө хойшлууллаа
Японы Сансар судалгааны JAXA агентлаг хамгийн жижиг SS-520 зөөгч пуужингаар холбоо мэдээллийн TRICOM1 хиймэл дагуул сансарт гаргахаар энэ 11-ний өдрийг сонгож авснаа хойшлуулжээ. Үүнийгээ агентлаг цаг агаарын таагүй нөхцлөөс болсон гэж тайлбарласан ч дара аяг хэзээ хөөргөхөө мэдэгдээгүй байна.
Эрүүл мэнд

Honda АНУ-ын зах зээлээс 772 мянган машинаа эргүүлж татлаа
Японы автомашин үйлдвэрлэлийн Honda концерн АНУ-ын зах зээлээс өөрийн үйлдвэрийн Honda, Acura маркийн 772 мянган машинаа эргүүлэн татаж авахаар боллоо гэж Associated Press агентлаг мэдээллээ. Ингэх болсон гол шалтгаан нь Takata фирмийн үйлдвэрлэж нийлүүлсэн аюулгүйн дэр нь шаардлага хангахгүй байсан явдал гэнэ.
Эрүүл мэнд

Бээжин мөнхийн утаатай байдаг шалтгааныг эрдэмтэд тогтоожээ
Хятадын байгаль хамгаалагч хэсэг эрдэмтэн нийслэл Бээжингийнхээ байнгын утаатай, агаарын асар их бохирдолтой байдгийн учрыг тогтоосноо JGR сэтгүүлд нийтэлсэн нь хэт олон автомашинаас болж байна гэсэн таамаглалыг няцаажээ.
Өнөө хүртэл энэ хотын агаарын бохирдлын гол шалтгаан нь сүүлийн 15 жилд долоо дахин нэмэгдэж 17 саяд хүрээд байгаа автомашины утаанаас болж байна гэж үзэж байсан юм.
Эрүүл мэнд

Ерөнхийлөгч Мадуро огцорч байгааг Венесуэлийн парламент зарлалаа
Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадура өөрийн албан тушаалаа орхиж байна гэж сөрөг хүчин олонхи болсон Үндэсний ассамблей зарлалаа гэж El Nacional хэвлэл мэдээлсэн байна.
Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийн төлөө парламентын 163 гишүүний 106 нь санал өгсөн байна.
Эрүүл мэнд

Хүйтэн дайнаас хойш гарч байгаагүй зөрчил мөргөлдөөн
Сүүлийн таван жилд манай гариг дээр улс хоорондын болон улс орны дотоодын зөрчил мөргөлдөөн гарах эрсдэл хүйтэн дайны үеэс хойш урьд хожид үзэгдээгүй их өслөө гэж АНУ-ын Үндэсний тагнуулын албаны мэргэжилтнүүд үзсэн байна.
АНУ-ын Үндэсний тагнуулын зөвлөл “Дэлхийн хөгжлийн чиг хандлага, дэвшлийн парадокс” гэсэн илтгэл бичсэндээ ийм дүгнэлт хийжээ.
Эрүүл мэнд

Forbes: Трампыг ялсны дараа оросын тэрбумтнуудын хөрөнгө 29 тэрбумаар нэмэгджээ
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд тэрбумтан Дональд Трамп ялсны дараагаар оросын тэрбумтнуудын хөрөнгө 29 тэрбум ам.доллараар өслөө гэж Forbes сэтгүүлд бичжээ. Энэ бүхэн оросын үнэт цаасны үнэ өссөн, рубль чангарсантай холбоотой гэж сэтгүүл тэмдэглэсэн байна.
Эрүүл мэнд

69 хүн алсан маньяк цагдаагийн дэргэд хэдийний Чикатило юу ч биш
Орчин үеийн, тэгээд хууль сахиулагч байсан энэ эр ийнхүү оросын хамгийн алдартай маньяк алуурчин Андрей Чикатилогоос давж гарлаа. Чикатилог 53 хүний амь хөнөөсөн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон бол өөрөө 56 хүнийг алсан гэж мэдүүлж байсан юм.
Попковын хэргийг задалж дахин мөрдөн байцаах болсон тухай шүүх хуралд байсан Эрхүүгийн “Восточно-Сибирская правда” сонины сурвалжлагч ангарын энэ маньяак алуурчныг өмнөх хэрэг дээр нь дахиад 60 хүнийг алсан хэрэг нэмэгдэх нь гэж бичжээ.
Эрүүл мэнд

Хэвлэлүүд: Өөрт нь тусалсан ч гэсэн Трамп ОХУ-ын эсрэг хориг тавина
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Оросын зүгээс кибер халдлага үйлдсэн хэмээн америкийн тусгай албад үзэж байгааг шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп хүлээн зөвшөөрсөн гэж түүний туслах, ирээдүйд ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болох Райнс Прибус мэдэгдсэн байна.
Эрүүл мэнд

Барак Обама: Би Путиныг бодитой үнэлж байсан
Энэ сарын 20-нд бүрэн эрхийн хугацаа нь өндөрлөх гэж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ням гарагт АВС телевизэд ярилцлага өгөхдөө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг би дутуу үнэлээгүй гэж мэдэгдсэн байна. Тэрээр
“Би түүнийг дутуу үнэлээгүй. Гэхдээ мэдээллийн энэ эрин зуунд буруу ташаа мэдээлэл ирсээр байгаа ч, кибер халдлагаар манай нээлттэй, ардчилсан нийгэмд садаа болсоор байгаа ч гэсэн би түүнийг дутуу үнэлээгүй” гэж мэдэгджээ.
Эрүүл мэнд

Антарктидаас асар том мөсөн уул салж хөвнө
Тун удахгүй Антарктид тивийн мөснөөс түүхэнд хамгийн том талбайтай мөсөн уул салж нүүнэ гэж эрдэмтэд үзэж байна. Судлаачдынхаар бол ойрын хэдэн долоо хоногийн дотор Өмнөд туйлын Ларсены их мөснөөс ойролцоогоор таван мянган хавтгай дөрвөлжин км талбайтай мөсөн уул салж хөвөх юм байна гэж “Би-би-си” мэдээллээ.
Эрүүл мэнд

Орост 2014 оноос хойш төрөгсдөд тамхи худалдахаа больж магадгүй
Үүнээс үүдээд 2014 оноос хойш төрсөн иргэдэд, ялангуяа насанд хүрээгүй хүүхдэд тамхи худалдаалахыг 2033 оноос эхлэн хориглох тухай ярьж байгаа юм. Улмаар олон нийтийн газар, автомашинд, нийтийн бүх төрлийн тээвэрт, хот хоорондын болон олон улсын зорчигч тээврийн үйлчилгээний газарт гурваас дотогш метрийн зайд тамхи татахыг бүрэн хориглох юм байна.
Эрүүл мэнд

Канадад цаснаас болж 100 гаруй машин мөргөлдсөн осол гарлаа
Канадын Онтарио мужийн Торонто хотоос зүүн тийш 70 км-т их хэмжээний цас орж байгаагаас авто зам дээр 100 гаруй машин мөргөлдсөн том осол гарлаа хэмээн “CBC” телевиз мэдээллээ.
Боуманвиль болон Порт-Хоуп хотын хоорондох холбооны зам дээр болсон энэ том ослын улмаас цагдаагийнхан 30 орчим км газарт хоёр талын урсгалыг хаасан байна.
Эрүүл мэнд

Индонези салан тусгаарлагчдын хэргийг мөрдөхийг Австралиас шаардлаа
Мельбурнд Индонезийн ерөнхий консулын газар руу дайрсан хэргийг мөрдөж буруутай этгээдүүдийг олж шийтгэхийг Индонезийн Гадаад хэргийн сайд Ретно Марсуди Австралиас шаардсан байна.
Европ төрхтэй этгээд “Папуа муж Жакартагаас тусгаар тогтнохын төлөө” байгууллагын далбаа барьсан эр Консулын байранд дайран орсон энэ хэргийг Гадаад хэргийн сайд “өршөөх аргагүй эрүүгийн хэрэг” гэж нэрлэжээ.
Эрүүл мэнд

Трампын аюулгүй байдлыг Нууц алба хариуцна
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп, түүний гэр бүлийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах ажлыг АНУ-ын нууц алба, холбооны хүчний байгууллага өөртөө хүлээлээ гэж АНУ-ын төрийн тэргүүний аюулгүй байдлыг хариуцдаг Нууц албаны захирал Жозеф Клэнси мэдэгдсэн байна.
Эрүүл мэнд

Сирийн засгийн газар Алеппог шат дараатайгаар сэргээх хөтөлбөр баталлаа
Энэ хөтөлбөрийн хүрээнд хотын цахилгаан, усан хангамжийг сэргээж, түлшээр хангах, мөн эвдэрч сүйдсэн барилгуудыг сэргээн засварлах ажлууд хийх юм. Энд хотын зүүн хэсэгт 50 сургуулийг засварлах, шинэ хичээлийн жилээс өмнө боловсролын 100 байгууллагыг сэргээх юм байна
Эрүүл мэнд

Умард Солонгос тив алгасагч балластик пуужингаа хийж дуусч байгаа гэв
“АНУ, Өмнөд Солонгост болсон сонгууль зэрэг улс төрийн үйл явдлуудаас болж Умард Солонгос 2017 оны сүүлч, 2018 оны эхэн гэхэд АНУ-д цохилт өгөх цөмийн толгойтой пуужин бүтээж дуусгана” гэж БНАСАУ-аас Лондонд суугаа ЭСЯ-ны зөвлөх байсан Тхэ Ён Хо ярьсныг мэдээллийн агентлаг иш татжээ.
Эрүүл мэнд

Хятадад 177 сая доллар залилан завшсан эмэгтэйн амийг хэлтрүүлжээ
БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны шүүх 177 сая доллар залилан завшсан эмэгтэйд оноосон цаазаар авах ялыг бүх насаар нь хорих ял болгон өөрчилсөн байна. Су гэдэг энэ эмэгтэйг ийм их хэмжээний мөнгө залилсан хэргийн нь төлөө 2013 онд цаазаар авах ялаар шийтгэжээ. Эмэгтэй өөрөө сайн дураараа цагдаад бууж өгснийг нь харгалзан 2015 онд БНХАУ-ын Дээд шүүх хэргийг нь дахин хянаж үзсэн бол дараа нь 2016 оны долдугаар сарп Ордос хотын шүүх дахин авч хэлэлцсэн юм байна.
Эрүүл мэнд



























