УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Индонези салан тусгаарлагчдын хэргийг мөрдөхийг Австралиас шаардлаа

Мельбурнд Индонезийн ерөнхий консулын газар руу дайрсан хэргийг мөрдөж буруутай этгээдүүдийг олж шийтгэхийг Индонезийн Гадаад хэргийн сайд Ретно Марсуди Австралиас шаардсан байна.
Европ төрхтэй этгээд “Папуа муж Жакартагаас тусгаар тогтнохын төлөө” байгууллагын далбаа барьсан эр Консулын байранд дайран орсон энэ хэргийг Гадаад хэргийн сайд “өршөөх аргагүй эрүүгийн хэрэг” гэж нэрлэжээ.
Марсуди бас “Өөрийнхөө нутаг дэвсгэрт ажиллаж байгаа Индонезийн төрийн байгууллагуудын аюулгүй байдлыг хангах үүрэг хариуцлагыг Австралийн тал хүлээх ёстой” гээд энэ асуудлаар Австралийн Гадаад хэргийн сайд Жулия Бишопттой байнгын харилцаатай байгаа гэсэн байна.
Хэдэн өдрийн өмнө Мельбурн дэх Индонезийн ерөнхий консулын газарт баасан гарагийн ээлжит мөргөл болж байх үеэр үл мэдэгдэх эрэгтэй дипломат байрны нутагт нэвтрэн орж Папуагийн салан тусгаарлагчдын тугийг мандуулсан хэрэг гарсан юм байна. Энэ үйл явдлын дүрс бичлэг нь интернет орчинд тархжээ.
Нийгэм эдийн засгийн хөгжлөөрөө Индонезид хамгийн их хоцрогдсон энэ мужийн талаарх Канберрын байр сууриас болоод Австрали, Индонезийн харилцаа 10 орчим жилийн өмнөөс муудаж эхэлсэн юм.
Папуа муж нь хэдэн арван жилийн турш Жакартаас салан тусгаарлаж, тусгаар тогтнох гэж оролдохын зэрэгцээ мужаа сэргээн хөгжүүлэхийн төлөө хичээж байгаа юм. Тэд гаднаас ялангуяа Австралид ажилладаг байгууллагаас тодорхой дэмжлэг авч байгаа нь энэ хоёр улсын хахрилцааг сэвтүүлсээр байгаа нь энэ.
Хэдхэн хоногийн өмнө Перте баазад болсон халдлагын улмаас Индонезийн цэрэг улс төрийн удирдлага Австралитай цэргийн харилцаагаа тасална гэдгээ мэдэгдсэн. Тэгэхэд индонезийн цэргийн албан хаагчид “Шударга ёс, цэцэглэн хөгжих” нийгэм байгуулах тухай “Панча Сила” буюу таван зарчмын тухай өдөөн хатгасан материал олсноос бас маргаан дэгдсэн юм.

0 Сэтгэгдэл