УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Ерөнхийлөгч Мадуро огцорч байгааг Венесуэлийн парламент зарлалаа
Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадура өөрийн албан тушаалаа орхиж байна гэж сөрөг хүчин олонхи болсон Үндэсний ассамблей зарлалаа гэж El Nacional хэвлэл мэдээлсэн байна.
Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийн төлөө парламентын 163 гишүүний 106 нь санал өгсөн байна. Баталсан тогтоолоор бол Мадуро бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй болсноор албан тушаалаа өгч байна гэсэн үг юм байна.
Парламентын гишүүд Үндсэн хуулийн 233 дугаар заалтын хүрээнд ерөнхийлөгч албан тушаалаасаа буувал ерөнхийлөгчийн шинэ сонгууль явуулна гэсэн шийдвэр гаргасан байна. Харин засгийн газрын талын гишүүд парламент ийм шийдвэр гаргах боломжгүй гэж үзэж байна. Сөрөг хүчнийхэн улс оронд нүүрлэсэн нийгэм эдийн засгийн хямрал, бий болоод байгаа нөхцөл байдлаас гарах талаар хийх гэсэн Үндэсний Ассамблейн ажилд садаа болсны хувьд төрийн тэргүүн огцрох ёстой гэж үзэж байгаа юм.
Өнгөрсөн 2016 оны аравдугаар сард парламент Мадурог эргүүлэн татахаар санал хураасан юм. Парламентын гишүүд гүйцэтгэх засаглалыг Үндсэн хуулийн тогтолцоонд аюул учруулан, төрийн эргэлт хийхийг оролдсон гэж буруутгаажээ.
Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадура өөрийн албан тушаалаа орхиж байна гэж сөрөг хүчин олонхи болсон Үндэсний ассамблей зарлалаа гэж El Nacional хэвлэл мэдээлсэн байна. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийн төлөө парламентын 163 гишүүний 106 нь санал өгсөн байна. Баталсан тогтоолоор бол Мадуро бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй болсноор албан тушаалаа өгч байна гэсэн үг юм байна.

0 Сэтгэгдэл