УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна

Мао Зэдуныг чөтгөртэй зүйрлээд ажлаасаа халагджээ
Global Times сонинд бичсэнээр Шизяжуан хотын Телевиз, радио, кино урлаг хэвлэлийн удирдах газрын орлогч дарга Цзо Чуньхэ олон нийтийн сүлжээн дэх өөрийн аккуантдаа Мао Зэдун бол шулмас байсан, жил бүр арванхоёрдугаар сарын 26-нд тэмдэглэдэг түүний төрсөн өдрийн арга хэмжээ нь “манай гариг дээрх тахин шүтлэгийн том арга
Эрүүл мэнд

600 жилийн настай Буддагийн баримал олов
Хятадын зүүн нутгийн Зяньси мужид усан сангийн ус татрах үеэр эртний хийцтэй Будда бурхны баримал гарч ирснийг “Синьхуа” агнентлаг мэдээлээд дүрс бичлэгийг нь албан ёсны сайтдаа нийтэлсэн байна.
Усан сангийн хаалтад засвар хийх үеэр сангийн усны түвшин 10 метрээр доошилж, хана хаданд сийлж дүрсэлсэн Будда бурхны баримлын толгой гарч ирсэн гэнэ.
Эрүүл мэнд

Барак Обама 58 хувийн рейтингтэй Цагаан ордныг орхилоо
АНУ-ын төрийн тэргүүний ажлаа хоёр хоногийн дараа өгөх Барак Обама америкчуудын дунд 58 хувийн нэр хүндтэй байгаа нь 1993 онд том Жорж Бушийн тогтоосон амжилтаас арай бага байна гэж Гэлпалагийн хүрээлэнгээс явуулсан судалгааны дүнгээр гарчээ. Энэ сарын 4-8-нд явуулсан судалгаанд насанд хүрсэн 1032 хүнийг хамруулсан бөгөөд судалгааны дүнгийн зөрүүг -+4 гэж тооцдог.
Эрүүл мэнд

Moody’s агентлаг АНУ-д 900 сая ам.долларын торгууль төлнө
Олон улсын судалгааны Moody’s агентлаг 2007 оны судалгаагаа буруу гаргасныхаа төлөө АНУ-ын засаг захиргаанд 900 сая ам доллар төлөхөөр болжээ. Учир нь, тус агентлагийн гаргасан худлаа рейтингээс болж 2008 онд эдийн засгийн хямрал улам хүндрэхэд хүрсэн хэмээн үзэж тус агентлагийн АНУ-ын зүгээс буруутгасан бөгөөд энэ хугацаанд гарсан бүх зардлыг тус агентлагаар төлүүлэхээр хууль шүүхээр
Эрүүл мэнд

Казахстаны ЕТГ-ын орлогч дарга асанг тагнуулын хэргээр баривчлав
Улсын нууц задруулсан хэргээр Казахстаны Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга асан Баглан Майлыбаев болон Дотоод бодлогын хэлтсийн дарга асан Николай Галихин нарыг баривчилсан байна. Энэ тухай тус улсын Үндэсний аюулгүй байдлын хорооны сайтад мэдээлжээ. Тэднийг энэ сарын 14-нд хууль бус цуглаан зохион байгуулсан, төрийн нууц бүхий мэдээллийг түгээсэн зэрэгт буруутган баривчилсан аж.
Эрүүл мэнд

“Samsung”-ын дэд ерөнхийлөгчийг баривчлах хүсэлт гаргажээ
Өмнөд Солонгосын Прокурорын ерөнхий газраас авлигын хэрэгт сэжигтнээр татан байцаасан “Samsung”-ын дэд ерөнхийлөгч Ли Жэ Юныг баривчлах хүсэлтээ шүүхэд гаргажээ. Тус улсын Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн албан бус зөвлөх хэмээгдэн олон компаниас авлига авсан нь батлагдаад байгаа
Эрүүл мэнд

Парисын хурлаар Израйлийн 1967 оны хилийг сэргээхийг уриалав
Францын нийслэл Парист дэлхийн 75 орны төлөөлөгч оролцсон “Палестиний талаархи” бага хурлаас Палестиныг тусгаар улс болгож, Израйлийн 1967 оны үеийн хилийг сэргээхийг уриаллаа.
Харин энэ бага хуралд Израйлийн ч, Палестины засаг захиргааны төлөөлөгч ч оролцоогүй байна.
Эрүүл мэнд

Киргизэд ачааны онгоц байшин дээр унаж 37 хүн амь үрэгдлээ
Туркийн Стамбул хотоос Киргизийн нийслэл Бишкек хүрэх Туркийн агаарын тээврийн компанийн ачааны Boeing 747 онгоц “Манас” олон улсын нисэх буудлаас холгүй “Дача” сууринд унаж, 37 хүн амь үрэгдлээ гэж Киргизийн Эрүүл мэндийн сайд Талантбека Батыралиева мэдэгдлээ.
Эрүүл мэнд

Трампын үед Америк-Хятадын харилцаа ямар байх вэ
Хятадын төрийн мэдлийн “China Daily” сонин тэргүүн өгүүлэлдээ АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампын Тайванийн талаар баримталж байгаа бодлого нь хоёр орны харилцаанд асар үнэтэй тусах нь. Энэ нь Бээжинг “бээлийгээ тайлахад” ч хүргэх байх гэж онцолжээ.
Эрүүл мэнд

Хятадын арми өндөр албан тушаалтнуудаа халах нь
Энэ нь хятадын армийн боловсон хүчнийг шинэчилж, авьяас чадвартай шинэ залуу офицеруудад ахмад үеийнхэн халаагаа өгөн зам тавьж өгөх нь зүйтэй гэсэн төр засгийн бодлогын хүрээнд хийх өөрчлөлт гэнэ. Үүний дагуу л өндөр албан тушаалын энэ хүмүүс залуучуудад зайгаа тавьж өгөн тэтгэвэртээ гарах гэж байгаа юм байна.
Эрүүл мэнд

Дональд Трамп тангаргаа өргөмөгц Путинтай уулзана, уулзахгүй
Дональд Трампыг тангараг өргөснийхөө дараа шууд л ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай исландын нийслэлд уулзах гэж байна гэснийг түүний шилжилтийн багийнхан няцаасан байна. Нэрээ хэлэхийг хүсээгүй түшмэл Bloomberg хэвлэлд “энэ бол 100 хувь худал мэдээлэл” гэжээ.
Эрүүл мэнд

ОХУ-ыг “Их-8”-д эргүүлж авахыг Итали хүсч байна
Италийн Гадаад хэргийн сайд Анжелино Альфано ОХУ-ыг “Их-8”-д эргүүлэн авах хэрэгтэй гэж үзэж байгаагаа дахин илэрхийлсэн байна. “Хүйтэн дайны төгсгөл болж байгаа өнөө үед Оросыг Их-8-д эргүүлж авах нь эрүүл ухаан гэж бид үзэж байна” гэж тэрээр төрийн Rai телевизийн лхагва гарагийн ярилцлагад оролцохдоо хэлжээ.
Эрүүл мэнд

Обамагийн сүүлийн пост олон нийтийн сүлжээнд од болж байна
Обама “Бүгдэд баярлалаа.Миний хамгийн сүүлийн бас эхний гуйлт бол энэ бүх өөрчлөлтийг хийсэн нь ганц миний чадвар биш. Харин та бүхнийх шүү гэдэгт л итгэхийг хүсч байна” гэж бичжээ. Нэг өдрийн дотор түүний энэ үгэнд 1,4 сая хэрэглэгч лайк даржээ.
Эрүүл мэнд

Түргэн тусламжийн машиныг саатуулснаас болж өвчтөн нас баржээ
ОХУ-ын Петропавловск-Камчаткийн хязгаарт яаралтай тусламжийн машины замыг хэсэг танхай этгээд хааснаас болж, 21 настай залуу нас барсан хэрэг гарчээ. Танхай этгээдүүд түргэн тусламжийн машины дохиог үл тоомсорлосон гэж бүс нутгийн Мөрдөн байцаах албанаас мэдээлсэн байна.
Эрүүл мэнд

“Samsung”-ын дэд ерөнхийлөгчийг авлигын хэргээр байцаалаа
Үнэхээр тус корпораци Германд байдаг Чхве Сун Силь болон түүний охины эзэмшдэг фирмийн дансанд 18 сая доллар шилжүүлж, санхүүгийн зөвлөгөө өгөх үйлчилгээний үнэ гэж тайлбарласан юм байна. Харин мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар “Samsung” корпораци төрийн тэтгэврийн сангийн хөрөнгөнөөс завшиж байсан авлигачдад дэмжлэг үзүүлж байсан гэнэ.
Эрүүл мэнд

БНАСАУ: Солонгосын хойгт цөмийн дайн хэзээ ч гарч магадгүй
БНАСАУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн орлогч Ким Ин Рён Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр Солонгосын хойг “онцын аюултай тогтворгүй байдал ноёрхож байна” гэж мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ. Ким Ин Рён энэ хойгт бие биеэ онилсон цөмийн зэвсгүүд нь АНУ болон түүний дагалдагчдын цэргийн сургуулилтуудаас болоод хэзээ ч тэсэрч магадгүй байна гэж тэмдэглэжээ.
Эрүүл мэнд

Афганистанд Арабын Эмиратын таван дипломатч амь үрэгдлээ
Афганистаны Кандагар мужид мягмар гарагт халдлага дайралт болсны улмаас Арабын Нэгдсэн Эмиратын таван дипломатч амь үрэгдлээ гэж эмиратын мэдээллийн WAM агентлаг дамжуулсан байна.
Арабын нэгдсэн эмиратаас афганистанд суугаа элчин сайд Кандагар мужийн амбан захирагчтай уулзаж байсан хүндэтгэлийн өргөөнд бөмбөг дэлбэлснээр 11 хүн амь үрэгдэж, 16 хүн шархадсан юм. Дэлбэрэлтийн улмаас Элчин сайд бас шархаджээ.
Эрүүл мэнд



























