УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Сирийн засгийн газар Алеппог шат дараатайгаар сэргээх хөтөлбөр баталлаа

Саяхан эвслийн хүчний оролцоотойгоор алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлээс чөлөөлөөд байгаа Алеппо хотыг шат дараатайгаар сэргээн босгох хөтөлбөрийг Сирийн Засгийн газар баталлаа гэж “SANA” агентлаг мэдээлсэн байна.
Энэ хөтөлбөрийн хүрээнд хотын цахилгаан, усан хангамжийг сэргээж, түлшээр хангах, мөн эвдэрч сүйдсэн барилгуудыг сэргээн засварлах ажлууд хийх юм. Энд хотын зүүн хэсэгт 50 сургуулийг засварлах, шинэ хичээлийн жилээс өмнө боловсролын 100 байгууллагыг сэргээх юм байна
Мөн эрүүл мэндийн таван төв, хоёр эмнэлэг, Алеппогийн олон улсын нисэх буудал, 18 км төмөр замыг засварлаж ажилд оруулна гэжээ. Энэ бүхэн нь Алеппо хотын иргэдэд энгийн тайван амьдралдаа шилжихэд тус болно гэж үзэж байгаа гэнэ.
Алеппо хот нь дайнаас өмнө таван мянга орчим том, дунд байгууллагатай Сирийн эдийн засгийн төв байсан ч үйлдвэр заводууд нь байлдааны мөргөлдөөний үеэр эвдэрч сүйдэн суурь машин тоног төхөөрөмжийг нь сүйтгэн заримыг нь зөөж үгүй хийсэн юм.
Алеппо хотыг зэвсэгт дайчдаас чөлөөлж дууссан тухай ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу арванхоёрдугаар сарын 23-нд мэдэгдсэн юм. Хот чөлөөлөх ажиллагаа хоёр үе шаттай болсон юм байна. Эхний ажиллагааны үеэр 82 хавтгай дөрвөлжин км талбайн 115 байрыг чөлөөлж хотоос 110 мянга орчим зэвсэгт этгээдийг хөөн гаргасан бол хоёр дахь ажиллагааны үеэр хотын зүүн өмнөд хэсгийг чөлөөлж арванхоёрдугаар сарын 15 гэхэд байлдааны ажиллагааг зогсоосон юм.

0 Сэтгэгдэл