Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Вен Зяабао: Намайг март
Хятадын үе үеийн удирдагчид ямар нэгэн байдлаар түүхэнд бичигдэн үлдэхийг хүсдэг. Мао Зедуны сургааль, Ден Сяопины онол, Зян Зэминий гурван заавар, Ху Жинтаогийн шинжлэх ухаанч хөгжил гээд дор бүрнээ л өөрийн нэрийг хожим хойно сануулах онол, санал санаачилга гаргаж байсан түүхтэй. Тэгвэл Хятадын томоохон удирдагчдын тоонд зүй ёсоор орох Вен Зяабао эсрэгээрээ хэн ч түүнийг санаасай гэж хүсэхгүй байна. Ерөнхий сайд Вен Зяабао Тайланд айлчилж, тэнд амьдардаг эх орон нэгтнүүдтэйгээ уулзахдаа ийм хачин утгатай үг хэлсэн нь олон хүнийг гайхашруулжээ. Вен Зяабао хэдийгээр дөрвөн сарын дараа суудлаа хүлээлгэн өгөх боловч яг л салах ёс хийж байгаа хүн шиг ярьж байжээ. Тэрээр өөрийн дуртай найрагч Цу Юанийн шүлгээс ишлэн “Үнэний эрэлд би есөн ч удаа харамсахгүйгээр үхэж чадна. Хэрвээ би үхвэл, би үнэнч шударга, эв найрамдалтайгаар хорвоог орхино” хэмээн хэлээд “Хүн бүхэн намайг мартана гэж найдаж байна. Хятадын ард түмэн, хилийн чанадад амьдарч буй иргэд маань ч намайг мартаасай” хэмээн ярьжээ.
Вен Зяабао мартагдахыг хүсч байна гэж ярьсан ч энэ нь үнэхээр түүхээс арчигдахыг хүссэн хэрэг биш харин ч “Дурсагдахыг хүсэхгүй байсныг минь дурсаарай” гэсэн утгатай үйлдэл, тэр бол “жинхэнэ агуу жүжигчин” гэж шүүмжлэгчид тайлбарлаж байна.
Хятадын үе үеийн удирдагчид ямар нэгэн байдлаар түүхэнд бичигдэн үлдэхийг хүсдэг. Мао Зедуны сургааль, Ден Сяопины онол, Зян Зэминий гурван заавар, Ху Жинтаогийн шинжлэх ухаанч хөгжил гээд дор бүрнээ л өөрийн нэрийг хожим хойно сануулах онол, санал санаачилга гаргаж байсан түүхтэй. Тэгвэл Хятадын томоохон удирдагчдын тоонд зүй ёсоор орох Вен Зяабао эсрэгээрээ хэн ч түүнийг санаасай гэж хүсэхгүй байна. Ерөнхий сайд Вен Зяабао Тайланд айлчилж, тэнд амьдардаг эх орон нэгтнүүдтэйгээ уулзахдаа ийм хачин утгатай үг хэлсэн нь олон хүнийг гайхашруулжээ. Вен Зяабао хэдийгээр дөрвөн сарын дараа суудлаа хүлээлгэн өгөх боловч яг л салах ёс хийж байгаа хүн шиг ярьж байжээ. Тэрээр өөрийн дуртай найрагч Цу Юанийн шүлгээс ишлэн “Үнэний эрэлд би есөн ч удаа харамсахгүйгээр үхэж чадна. Хэрвээ би үхвэл, би үнэнч шударга, эв найрамдалтайгаар хорвоог орхино” хэмээн хэлээд “Хүн бүхэн намайг мартана гэж найдаж байна. Хятадын ард түмэн, хилийн чанадад амьдарч буй иргэд маань ч намайг мартаасай” хэмээн ярьжээ. Вен Зяабао мартагдахыг хүсч байна гэж ярьсан ч энэ нь үнэхээр түүхээс арчигдахыг хүссэн хэрэг биш харин ч “Дурсагдахыг хүсэхгүй байсныг минь дурсаарай” гэсэн утгатай үйлдэл, тэр бол “жинхэнэ агуу жүжигчин” гэж шүүмжлэгчид тайлбарлаж байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл



















