Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Facebook” ашиглах эрхгүй Ерөнхийлөгчийн охин

АНУ-ын Ерөнхийлөгчийн том охин Малиа Обама өдөр ирэх тусам ээжтэйгээ улам адилхан болж байна. Одоо ердөө 14-хөн настай ч ээжтэйгээ бараг чацуу, 1,80 метр болж буй түүнийг маш сайн хүмүүжилтэй охин хэмээн эцэг нь бахархан магтдаг билээ.  Дүрх төрх нь ээжийнхээ багын төрхийг хуулбарласан мэт адилхан Малиа охин хувцаслалтын тал дээр ч тэргүүн хатагтайг яг дуурайсан, маш зөв сонголттой хэмээн загварын мэргэжилтнүүд үнэлж байна.
“Lucky” сэтгүүлийн загварын эрхлэгч Алексис Морган “USA Today” сонинд “Түүн шиг 14 насандаа загварын ийм мэдрэмжтэй байна гэдэг хүн бүрт байдаг чадвар биш” гэж ярьсан байна. Тэгвэл “Seventeen” сэтгүүлийн эрхлэгч “Тэр яг ээж шигээ ухаалаг хувцасладаг. Эмэгтэйлэг, бага зэрэг сонгодог гэхдээ уйтгартай биш хөөрхөн хувцасладаг” гэж түүнийг тодорхойлжээ.

Малиа үеийнхнээсээ харьцангуй өндөр боловч үүнээсээ огтхон ч санаа зовсон шинжгүй, харин ч өөртөө итгэлтэй байдаг нь түүн шиг өвсөр насны хүүхдийн хувьд сайн чанар гэлцдэг.
Өнгөрсөн долдугаар сарын 4 буюу Тусгаар тогтнолын баярын өдөр 14 нас хүрсэн Малиа дөнгөж саяхнаас л гар утас барьдаг болж байгаа гэнэ. Обамагийнхан охидоо сайн хүмүүжилтэй болгохын тулд тэдний сэтгэхүйд буруугаар нөлөөлж болзошгүй гэж үзсэн цөөнгүй зүйлийг хорьсны нэг нь “Facebook”. Ерөнхийлөгчийн охид 17 нас хүртлээ  “Facebook” хуудас ашиглаж болохгүй гэнэ.

Үүнээс харван ноён, хатагтай Обама хатуу ээж аав мэт санагдавч тэд охидтойгоо маш чөлөөтэй харилцдаг, ардчилсан эцэг эхчүүд гэдгээ ярьдаг. Тухайлбал, тэргүүн хатагтай Мишель Обама “Бид маш их ярилцдаг. Нэг удаа цэргийн гэр бүлийнхэнтэй уулзаад шөнийн 1,30 цагт гэртээ ирэхэд охин маань надтай ярилцмаар байна гээд бид шөнөжингөө ярьж суусан. Нүүр будалтын тухай шүү” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсан юм.
Харин Ерөнхийлөгч охиныхоо тухай ярихдаа “Хэдий охин минь өдөр ирэх тусам өндөр болж байгаа ч надад бол жаахан хэвээрээ. Охид маань маш сайхан сэтгэлтэй, бусдыг хүндэтгэдэг, хариуцлагатай, маш сайхан хүмүүжилтэй. Үүнээс илүү сайн хүүхдүүдийг би мэдэхгүй” хэмээн ярьж байсан юм. 

0 Сэтгэгдэл
17 nas hurtle facebook ashiglahgui gedeg zov bainaa. Demjij baina. Ohinoo bas tegnee.
tsarai myytai gej. xarin ovoo xvmvvjiltei yum shig bna ooo
Хамгийн их уншсан