Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сан-Францискод нүцгэн явахыг хориглолоо

АНУ-ын Сан Франциско хот олон нийтийн газар нүцгэлэхийг хоригложээ. Хотын хууль тогтоогчид саяхан баталсан хууль журмаар таваас дээш насны хэн ч болов олон нийтийн газар нүцгэн явахыг хориглосон байна. Гэвч хотын зарим иргэн үүнийг аль хэдийнэ эсэргүүцэж холбооны шүүхэд хандаад байгаа гэнэ. Хууль батлагдахаас өмнө хүртэл үүнийг эсэргүүцэн 20 гаруй хүн нүцгэнээр жагссан юм.
Ийм хууль батлах болсон нь хотын Кастро дүүрэг буюу ижил хүйстнүүдийн цуглардаг гол газарт нүцгэн эрчүүд явах нь нэмэгдлээ гэсэн гомдол удаа дараа ирснээс үүджээ. Олон нийтийн газар гэдэг хүн бүрт зориулагдсан орон зай учир ядаж хүн ёсны хамгийн наад захын биеэ авч явах соёлыг баримтлах нь зүйн хэрэг гэж хотын удирдлагууд мэдэгдэж байна. Хэрвээ хуулийг зөрчвөл эхний удаа хамгийн дээд тал нь 100 ам.доллараар торгох бөгөөд зөрчил нь хүндэрсэн тохиолдол 500 хүртэл ам.доллараар торгох, нэг жилээр шоронд хорих хүртэл шийтгэл оногдуулах ажээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан