Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Умард тэнгист хоёр хөлөг мөргөлдөж дөрвөн далайчин амь үрэгджээ
Умард тэнгист Нидерландын эрэг орчимд хоёр хөлөг онгоц мөргөлдсөний улмаас дөрвөн далайчин амь алдаж, долоон хүн сураггүй алга болжээ. Лхагва гарагийн орой багамын арлын улсын далбаатай “Болтик эйс” хөлөг Киприйн далбаа бүхий контейнер тээвэрлэгч “Корвус Жей” хөлөгтэй мөргөлдсөн байна.
Эрүүл мэнд

ЦАГААН ЗААН БА ШАР ЛУУ
Сүүлийн жилүүдэд манай урд хөршийн оролцсон газар нутгийн маргааны хэрэг тасрахаа болилоо. Хамгийн сүүлд Наран улстай эзгүй арлууд булаацалдан дайтах дээрээ тулаад бусад их гүрнүүдийн дарамт шахалтын дор асуудлыг энхийн замаар шийдэхээс өөр аргагүй болсон. Энэ дуулиан оргил үедээ явж байхад Хятад онгоц тээгч зэвсэглэлдээ авсан бол долоо хоногийн өмнө түүн дээр буух чадвартай сөнөөгч онгоцоо амжилттай туршив.
Эрүүл мэнд

Терроризмын индексээр Монгол 116-д жагсав
АНУ-Австралийн хамтарсан Эдийн засаг, энхтайвны институтээс терроризмын индекс гаргаж, улс орнуудыг жагсаажээ. 156 улс орныг хамарсан энэхүү судалгаагаар бол терроризмын аюул хамгийн ихтэй улс орноос эхлээд хамгийн бага хүртэл нь жагсаасан бөгөөд манай улс 116-д бичигджээ.
Эрүүл мэнд

Японы өмнөд нутагт пуужингаас сэргийлэх сургуулилт болж байна
Японы Засгийн газар Умард Солонгосын энэ сарын 10-22-ны хооронд хөөргөх гэж мэдэгдээд байгаа пуужин унавал хэрхэх талаар сургуулилтыг өмнөд нутгийн Исигаки аралд хийлээ. Хот суурин газрын гудамжин дахь чанга яригчаар 10 секунд тутамд анхааруулах дохио өгч байна.
Эрүүл мэнд

“Vogue” сэтгүүлийн эрхлэгч АНУ-ын Элчин сайд болох уу
“Vogue” сэтгүүлийн эрхлэгч гэдгээрээ загварын ертөнцөд алдартай Анна Винтур АНУ-ын Их Британи дахь Элчин сайдаар томилогдож магадгүй сураг гараад байна. Б.Обамагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хагас сая ам.доллар босгож, их тус хүргэж байсан болохоор түүнийг Элчингээр сонгох магадлал өндөртэй гэж ажиглагчид үзэж байгаа юм.
Эрүүл мэнд

Хиллари Клинтон ажлаа өгөх гэнэ
АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Сангийн сайд Тимоти Гейтнер нар бас гарч магадгүй байна. Төрийн нарийн бичгийн шинэ даргаар НҮБ-д АНУ-г төлөөлж байгаа Сюзан Райс яригдаж байгаа аж.
Харин АНУ-ын Батлан хамгаалахын сайд болж магадгүй хүмүүсийн нэрсийн дунд Бүгд найрамдах намын гишүүн, сенатч асан Чак Хейгелийн нэр явж байна.
Эрүүл мэнд

Үйлчлүүлэгч рүүгээ кофе цацна гэж сүрдүүлсэн онгоцны үйлчлэгчийг халжээ
Хонконгийн “Cathay Pacific” авиа компанийн нэгэн үйлчлэгч Бангкокоос Хонконг руу бизнес ангиллаар зорчиж явсан үйлчлүүлэгчээ заналхийлсэн хэргээр ажлаасаа халагджээ. Зүгээр ч үгүй тэр үйлчлүүлэгч нь Тайландын экс удирдагч Таксин Шинаватрагийн охин байжээ.
Эрүүл мэнд

Австралийн наран шарлагын газарт ус нь час улаан болжээ
Австралийн Сидней хотын хэд хэдэн алдартай наран шарлагын газрыг өнгөрсөн долоо хоногоос хаахад хүрсэн байна. Жуулчны ид улирал эхлэх энэ үеэр эндэхийн эрэг орчмын ус час улаан, бүр цусан өнгөтэй, яг л аймшгийн кинон дээрх шиг болжээ.
Эрүүл мэнд

Гүнгийн авхай Кэтерин бие давхар болжээ
Ганцхан жилийн өмнө дэлхийг донсолгосон нүсэр хийж байсан Кэмбрижийн гүн Уильям, гүнгийн авхай Кэтерин нар ард олныхоо удтал хүлээж байсан баярт мэдээг сая нэг дуулгав. Тэд хүүхэдтэй болох гэнэ. 30 настай гүнгийн авхай бие давхар болсон гэдгийг өчигдөр шөнө Гэгээн Жеймсийн ордонгоос албан ёсоор мэдээлэв.
Эрүүл мэнд

Испанид бас нэг Лас-Вегас барина
Шоу тоглоомын том хот Лас-Вегасын бас нэг хувилбар Испанид босох нь. Олон нийтийн хэд хэдэн байгууллага, ард иргэдийн зүгээс хүчтэй эсэргүүцэж байгаа ч Испанийн эрх баригчид улс орныхоо эдийн засагт дэмжлэг үзүүлэх байх хэмээн Америкийн «Las Vegas Sands» компанид барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн байна.
Эрүүл мэнд

Японд тунель нурж, есөн хүн амь үрэгдлээ
Японы нийслэл Токиогоос холгүй орших авто замын тунель нурсны улмаас есөн хүн амь үрэгдээд байна. Токиогоос баруун зүгт 80 километр зайд орших Сасаго хэмээх уг тунелийн бетонон хавтан унаж, түүгээр явсан нэлээд хэдэн автомашиныг даржээ. Аврагчид одоогоор гурван машинаас есөн хүний цогцос гаргаад байна.
Эрүүл мэнд
































