Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Испанид бас нэг Лас-Вегас барина

Шоу тоглоомын том хот Лас-Вегасын бас нэг хувилбар Испанид босох нь. Олон нийтийн хэд хэдэн байгууллага, ард иргэдийн  зүгээс хүчтэй эсэргүүцэж байгаа ч Испанийн эрх баригчид улс орныхоо эдийн засагт  дэмжлэг үзүүлэх байх хэмээн Америкийн «Las Vegas Sands» компанид  барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн байна.
Барилгын компани  Мадридыг сонгосон ч хотын удирдлагуудтай яг хаана барих, баруун хойд хэсэгт нь үү, эсвэл амралт сувиллын бүс Вальдекаросс уу, нийслэлээс 200 км Саламанкад уу гэдгийг тохиролцох үлдэж байна. Ер хаана ч байлаа гэсэн 36 мянган өрөө бүхий орчин үеийн 12 зочид буудал, 18 мянган тоглоомтой зургаан том казино, таван га газар эзэлсэн гольфын талбай байгуулах юм байна. Ингэснээр Испанид ирэх жуулчдын тоо 10-15 сая болж, зөвхөн үүнийг дагаад 250 орчим мянган ажлын шинэ байр бий болно гэж тооцоолж байна. Компани энэ төслийг хэрэгжүүлэхэд 35 тэрбум ам.доллар шаардагдана, энэ нь Европтоо хөрөнгө оруулалтын хамгийн тос төсөл болно гэж байгаа юм.  Испанийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр Шелдон Адельсон төслийн эхний хэсгийг 2016 онд, “Лас-Вегас”-ыг бүрэн хэмжээгээр нь  2025 онд ашиглалтад оруулна гэсэн байна. Тэр бас олон нийтийн газар тамхи татахыг хориглосон шийдвэрээ цуцлах, Испанийн визийн дэглэмийг зөөлрүүлэх зэрэг шаардлага тавьжээ.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан