Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Үйлчлүүлэгч рүүгээ кофе цацна гэж сүрдүүлсэн онгоцны үйлчлэгчийг халжээ
Хонконгийн “Cathay Pacific” авиа компанийн нэгэн үйлчлэгч Бангкокоос Хонконг руу бизнес ангиллаар зорчиж явсан үйлчлүүлэгчээ заналхийлсэн хэргээр ажлаасаа халагджээ. Зүгээр ч үгүй тэр үйлчлүүлэгч нь Тайландын экс удирдагч Таксин Шинаватрагийн охин байжээ. Одоо эх орноосоо гадуур, хилийн чанадад нуугдмал байдалтай амьдарч буй Таксин Шинаватраг үйлчлэгч бүсгүй үзэн яддаг, өөрийнхөө дайснаа гэж үздэг аж. Тийм ч учраас дайсныхаа охинд үйлчилж чадахгүй гэж нислэгийн менежертээ хэлсэн байна. Түүгээр ч зогсохгүй Таксин Шинаватрагийн охин руу кофе цацах санаа төрж, энэ нь хууль зөрчсөн үйлдэл болох уу гэж зөвлөхөөсөө асууж утасдсан гэнэ. Гэвч энэ нь Хонконгийн хуулийг зөрчинө гэж зөвлөх нь хэлсэн тул азаар ямар нэгэн явдал бололгүй өнгөрчээ. Гэвч үйлчлэгч бүсгүй энэ тухайгаа “Facebook” хуудсандаа бичсэнээр мэдээлэл дороо интернэтээр тархаж, Таксин Шинаватрагийн дэмжигчдийн чихэнд хүрчээ. Тэд “Cathay Pacific” компанийн гадна жагсаал цуглаан хийжээ. Мэдээж компани Тайландын үйлчлүүлэгчдээ алдаж, нэр хүнддээ сэв суулгахаас эмээн улс төрийн идэвхтэн онгоцны үйлчлэгчээ халахаар шийдсэн байна.

Таксин Шинаватрагийн охин Чулалонгкорн аавынхаа эрх барьж байсан жилүүдэд эрх дураараа гэдгээрээ нэртэй нэгэн байсан юм. Тэрээр нэгэнтээ улсынхаа парламентыг тараана хэмээн сүрдүүлж байсан гэдэг. Тэрээр Хонконгод 8,4 сая ам.долларын хувийн эзэмшилтэй гэнэ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл