Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гүнгийн авхай Кэтерин бие давхар болжээ


Ганцхан жилийн өмнө дэлхийг донсолгосон нүсэр хийж байсан Кэмбрижийн гүн Уильям, гүнгийн авхай Кэтерин нар ард олныхоо удтал хүлээж байсан баярт мэдээг сая нэг дуулгав. Тэд хүүхэдтэй болох гэнэ.  30 настай гүнгийн авхай бие давхар болсон гэдгийг өчигдөр шөнө Гэгээн Жеймсийн ордонгоос албан ёсоор мэдээлэв.
Уг нь, энэхүү баярт мэдээг долоо хоногийн дараа зарлахаар төлөвлөж байсан ч  12 долоо хоногтой гүнгийн авхайд жирэмсний хордлого өгч, яаралтай эмнэлэгт хэвтэх шаардлага гарсан тул яалт ч үгүй энэ тухай олон нийтэд мэдээлэхээс өөр аргагүйд хүрчээ.

Гүн Уильям Гэгээн Жеймсийн эмнэлэгт эхнэрээ сахиад гарч байгаа нь
Кэмбрижийн гүнгийн авхай эцэг эхийнхээ Беркшайр дахь эдлэнд зочилж байх үед гэнэт бие нь тавгүйрхсэн бөгөөд тэндээс нь VII Эдвард хааны эмнэлэгт хүргэж, гүн Уильям хэдэн цаг гэргийгээ сахиж, хажууд нь байжээ.  
Хатан хааны гэр бүлд бүл нэмж, Хатан хаан II Элизаветагийн зээнцэр болох  шинэ хүний тухай баярт мэдээ Их Британи даяар тархаж, ард түмэн нь баяр хөөрт автаад байна. Ханхүү Уильямыг олон жил үерхсэн найз бүсгүй Кэтеринийгээ гэргийгээ болгоно гэсэн мэдээ тарснаас хойш л британичууд төдийгүй дэлхий даяар тэднийг хэзээ үрийн зулай үнэрлэх бол хэмээн сураг ажиг тавьж, үе үе цуурхал тарж байсан. Хэдхэн хоногийн өмнө Америкийн шар хэвлэлд гүнгийн авхай Кэтерин бие давхар болсон, удахгүй нийтэд зарлана хэмээн мэдээлэхэд ээлжит цуурхалын нэг хэмээн итгэх хүн ч гараагүй юм. Гэтэл олон цуурхлын эцэст тэд жинхэнээсээ хүүхэдтэй болж, хатан хааны гэр бүлийг баярлууллаа.

Хэдхэн сарын дараа аав болох Уильям гүн

Гүнгийн гэр бүлд мэндэлсэн хүүхэд ханхүү, гүнжийн аль нь ч байсан хаан ширээ залгамжлах эрх нээлттэй байх болно гэж Британийн хэвлэлүүд мэдээлж байна. Хэрэв гүнж мэндэлвэл Их Британи одоо үйлчилж буй хуулиа өөрчилж,  хаан ширээ залгамжлах эрхийг нь баталгаажуулах юм. Энэ талаар тус улсын хууль тогтоогчид аль хэдийнэ хэлэлцэн тохиролцсон билээ.
Аав ээж болох гэж буй энэхүү мэдээг  хүлээн авсан Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерунаас эхлээд Уильямын ээж Диана гүнжийн ах Спенсер ноёнтон, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама хүртэл залуу хосод баяр хүргэсэн байна.


Гэгээн Жеймсийн эмнэлгийн гадна сураг чимээ хүлээсэн хэвлэл мэдээллийнхэн

Гүнгийн авхай хамгийн сүүлд өнгөрсөн баасан гаригт олны өмнө гарсан юм.

Тэрээр бүр хүүхдүүдтэй тоглож байсан юм.


Тэд өөрсдөө ийм хүүхэд байв. /Гүн Уильям, гүнгийн авхай Кэтерин нарын загаламайлах ёслолын зураг/

Уильям гүн юу юунаас илүүтэй хүүхэдтэй болохыг хамгийн их яарч байгаа тухайгаа 30 насны босгон дээр өгсөн ярилцлагадаа дурдаж байв. Тэрээр гэргийтэйгээ яг чацуу 30 настай юм.

Аав ээж болоход бэлэн үү
Тэд өнгөрсөн есдүгээр сад Сингапурт айлчлах үедээ мөстэй ус тулган ууж байсан нь гүнгийн авхайг бие давхар гэсэн цуурхал гарахад хүргэсэн.


Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан