Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Товшуур бүжигчин бүсгүй Америкийн мисс боллоо
Нью-Йоркийн Бруклины 23 настай товшуур бүжигчин бүсгүй Америкийн миссээр өргөмжлөгдлөө. Анхан шатны шалгаруулалтад 13 мянган бүсгүй оролцсоноос эцсийн шатанд 52 оролцогч үлдэж, миссийн титмийг Нью-Йоркийн мисс Маллори Хаган хүртэж, Өмнөд Каролинагийн мисс Али Рожерс дэд байр, Оклахомагийн мисс Алисиа Клифтон гуравдугаар байрт шалгарчээ. Тэмцээний эцсийн шат буюу асуулт хариултын үед АНУ-д сүүлийн үед удаа дараа гарах болсон сургуульд галт зэвсгээр олон хүүхдийн амь насыг хөнөөсөн хэргүүдийн талаарх асуулт таарчээ.

Энэ удаагийн “Miss America”-д хөхний хорт хавдрын улмаас хоёр хөхөө авахуулахаар шийдсэн бүсгүй, мөн төрөлхийн генийн өвчтэй Мэрай Кэри хэмээх 18 настай охин, мужийнхаа миссийн тэмцээнд түрүүлэхийн тулд 22 кг турсан Мэйнийн мисс, тэмцээний үеэр шагайгаа гэмтээсний улмаас тайзан дээр суга таягтай гарч ирсэн бүсгүй гээд онцгой оролцогчид өрсөлдсөн байна. “Miss America”-гийн тэргүүн байрыг 50 мянган ам.долларын сургалтын тэтгэлэг дагалддаг бөгөөд Маллори Хаган энэ тэтгэлгээрээ гоо сайхны бүтээгдэхүүний маркетингийн чиглэлээр суралцахаар төлөвлөж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл