Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түймрээс зугтсан гэр бүл далайд орж амиа аварчээ

Хэт халуунаас үүдсэн гал түймэрийн аюул австраличуудыг сандаргаад байгаа билээ. Сүүлийн нэг өдөр халууны хэм буурснаар бага ч гэсэн амьсгаа авах боломж өгсөн боловч долоо хоногийн сүүлчийн өдрүүдэд эргээд хална гэсэн мэдээ гараад байна. Халууны улмаас Тасманид нэлээд хэдэн гал гарч, цөөнгүй айл орон гэрээ алдаад байна. Тасманийн Дуналли хэмээх жижиг хотын 90 гаруй айл орон гэрээ алдсаны дотор зураг дээрх Холмесын гэр бүлийнхэн ч орох оронгүй үлджээ. Гэвч хэн ч зогсоож чадаагүй түймрээс энэ зэргийн хохиролтой үлдсэндээ тэд баяртай байна. Түймэр замдаа таарсан бүхнийг галдан шатааж байгааг харсан Тим болон Тамми Холмес нар таван ачаа дагуулан ойролцоохь далайн ус руу орж амь гарчээ. Тэд усан дотор хоёр цаг хагас шахам хугацааг өнгөрүүлсэн бөгөөд нөхөр нь жижиг завь олоогүй бол усанд орж түймрээс холдсон ч хорт утаанд нь амьсгал хураах байжээ. Азаар таван ач хүүхдийнх нь заяа тэднийг ивээж, аюулаас амьд мэнд мултарч, ач нараа ээжтэй нь уулзуулж чаджээ.
Австралийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар 100 гаруй газар гал түймэр гарсан ч амь үрэгдсэн тохиолдол хараахан мэдэгдээгүй, харин эдийн засгийн гарз хохирол нэлээд учирчээ.

Ойр хавийг нь түймрийн утаа бүрхэж, амьсгалахад бэрх байжээ.

Эмээ, өвөө хоёр нь 2-11 наснаы таван ачийнхаа амийг ингэж аварчээ.












Түймрийн эсрэг 35 мянган гал сөнөөгч ажиллаж байна.





0 Сэтгэгдэл
zailuul ter heden honi
aimar yuma
bi end holdoj bhad tend het halsanaas shataj bdag neeree horvoo yumaa
tuimer garj bhad hen zurag avaad zogsoj bdg bn aa?
Хамгийн их уншсан