Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Кэтериний зураг өөрт нь таашаагдсан ч олон нийтэд таалагдсангүй

Кэмбрижийн гүнгийн авхай Кэтерин албан ёсны хөрөгтэй боллоо. Их Британийн хатан хааны гэр бүлийн язгууртан гишүүд бүгд албан ёсны хөрөг зурагтай байдаг. Жирийн гэр бүлээс гаралтай Кейт Миддлтоны хувьд ханхүү Харритай хуримаа хийж, хаан ширээ залгамжлах үрийг нь тээж байгааг зарласны дараа ийнхүү албан ёсны хөрөгтэй болж байгаа юм. Хөрөг зургийг чадварлаг дөрвөн зураачаас сонгогдсон Пол Эмсли хэмээх зураач бүтээсэн байна. Түүнд Кейт Миддлтон өөрөө загвар болох зургаа сонгож өгсөн бөгөөд гурван сар зурсны дараа ийнхүү бэлэн болжээ. Гүнгийн гэр бүлийнхэнд хөрөг зураг тун таалагдсан хэмээн зураач нь өөрөө мэдэгдсэн ч олон нийтийн таашаал хүртэж чадсангүй. Тэд гүнгийн авхай бодит байдлаас нь огт өөр төрхтэйгөөр зурсан байна гэж зураачийг салам шүүмжилж байна. Энэ зурагт хэдий инээмсэглэсэн мэт байдал харагдуулсан боловч цаанаа хөндий, хүйтэн байдал мэдрэгдэж байна. Харин гүнгийн авхай бол гэрэл цацарсан инээмсэглэлтэй, огт өөр хүн гэж британичууд үзэж байна.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан