УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Москвад Үндэсний мэдээний албаны редакторыг зэрлэгээр хөнөөжээ
Оросын Үндэсний мэдээний албаны редактор Александр Рубцовыг гэрт нь олон удаа хутгалан зэрлэгээр хөнөөсөн байхыг олсон байна. “Бидний найз, эрхэм нөхөр, Үндэсний мэдээний албаны редактор Александр Рубцов нас нөгцлөө. Тэр дөнгөж 35 настай байсан. Түүний бэлтгэсэн мэдээ мэдээллийг бид сүүлийн хоёр жилд “НАШЕ Радио”, Rock FM, Best FM и “Радио JAZZ” гэсэн дөрвөн радио станцын мэдээллийн хөтөлбөрөөр хүлээн авдаг байсан” гэж Үндсэний мэдээний албаны сайтад бичжээ.

Сэтгүүлчийг дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тавдугаар сарын 3-нд гэртээ амь алдсан байхыг Калугаас хүүдээ баярын мэнд хүргэхээр ирсэн ээж нь анх олсон байна гэж мэдээлэлд дурджээ.
Рубцовыг зэрлэгээр зодоод нуруунд нь долоон удаа хутгалан айшигтайгаар хөнөөсөн байсан гэнэ.
“Үүнийг хэн хийснийг бид мэдэхгүй. Гэхдээ л энэ бол түүний мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой. Саша өөрөө хаалгаа тайлж өгсөнийг бодоход таньдаг хүн нь байж таараа. Алуурчны зураг хяналтын камерт байгаа байх. Түүнийг олохын төлөө чадах бүхнээ хийнэ” гэж үзэг нэгт нөхөд нь бичжээ.
Александр Рубцов хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 29-ний өдөр эфирт гарч нэвтрүүлгээ хөтөлсөн юм байна.

0 Сэтгэгдэл