УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Солонгост их хурлынхаа шийдвэрт талархсан олон нийтийн цуглаан боллоо

Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын ээлжит YII их хурал өндөрлөсөнтэй холбогдуулан их хурлынхаа дайчин шийдвэрт талархсан олон нийтийн цуглаан нийслэл Пеньяны төв талбайд болж удирдагч Ким Чен Ун оролцсон байна. Өмнөхөөсөө 36 жилийн дараа болсон энэ хурлын шийдвэр хүлээн авах энэ том цуглааныг Умардын телевиз шууд дамжуулан гадаадын хэвлэлүүдэд ашиглах боломж олгожээ.
Удирдагч Ким Чен Ун өөрийн өвөг Ким Ир Сений нэрэмжит талбайн “Ард түмнэй сургалтын ордон”-ы индэрт уламжлалт хөх кительтэйгээ гарч ирсэн байна. Харин тэрээр их хурлынхаа үеэр бараг анх удаа европ костюм өмсч зангиа зүүж байсан юм.
Японы Киондо агентлагийн мэдээлснээр бол умардынхан туг далбаа намируулан бөмбөлөг, удирдагч Ким Ир Сен, Ким Чен Ир нарын хөрөг, баримал барин хөгжмийн аяар явж залуу удирдагчдаа баяр хүргэжээ.
Энэ сарын 6-9-нд болсон Солонгосын хөдөлмөрийн намын их хурал Ким Чен Уныг намны даргаар сонгож баталсан юм. Цуглаанд оролцогсод намын даргадаа үнэнч байхаа илэрхийлсэн байна. Олон нийтэд хандаж индэр дээрээс БНАСАУ-ын Засгийн газрын ёс төдий тэргүүн, Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам үг хэлжээ.

0 Сэтгэгдэл