Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
“Мөхөшгүй хороо” жагсаал Вашингтон Цагаан ордны дэргэд боллоо
Аугаа их ялалтын баярт зориулан болдог “Мөхөшгүй хороо” арга хэмжээ АНУ-ын нийслэл Вашингтонд болж дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин, тэдний төрөл төрөгсөд нийт 100 гаруй хүн дайны баатруудын гэрэл зургийг барин оролцсон байна.
Арга хэмжээнд оролцогсод дайны үеийн дууг баян хуур хөгжмөөр хөгжимдөн дуулж 1945 онд зөвлөлтийн дайчид, америкийн холбоотнуудтайгаа уулзсаны дурсгалд зориулсан “Эльба дахь уулзалт” дурсгалын цогцолборын өмнө зургаа татуулцгаажээ.
Жагсаалд бүхий л насныхан оролцогсод дотор Аугаа их Эх орны дайны ахмад дайчин, Белорусын гуравдугаар фронтын бүрэлдхүүнд байлдаж Кёнигсбергийг дайрч явсан 90 настай Леонид Ермаков байжээ. Тэрээр жил хагасын өмнө хүүхдүүдээ бараадан АНУ-д ирсэн юм байна.
“Энэ бол жинхэнэ байх ёстой, дайны тухай дурсамжийг үеэс үед дамжуулан өгөх арга хэмжээ. Зөвлөлт холбоот улс, Оросын хувьд фашизмыг ялсан ялалт бол хамгийн гол баяр” гэж ахмад дайчин хэлсэн байна. Тэр бас өнөө цагт фашизм төрөл бүрийн хэлбэрээр сэргэж байгаад эмзэглэж байдгаа хэлжээ.
“Украины тухайд би хэзээ ч ийм болно гэж бодоогүй. Тэнд миний төрөл садан, танилууд байгаа. Гэтэл тэнд зөвлөлтийн үеийн хөшөөнүүдийг нурааж байна гэх юм. Ийм үйлдлийн төлөө тэдэнд хариу барих ёстой” гэж тэр хэлсэн байна.
Арга хэмжээ зохион байгуулагч Екатерина Хилл энд ийм олон хүн цугларна гэж бодоогүй, би нөхөртэйгөө л бүхнийг бэлтгээд самбар гаргаж хажуугаар нь өнгөрсөн хүмүүс өөрсдийн төрөл төрөгсөд, ахмад дайдчын зургийг наах байх гэж бодсон гэж ярьжээ.
“Би энэ баярыг тэмдэглэх юмсан гэж боддог байсан. Энэ арга хэмжээг бүхий л хотод тэмдэглэж зохион байгуулж байгааг хараад энэ бол хамгийн сайхан санаа байна, ингэж л ахмад дайчдаа дурсан хүндэтгэх ёстой юм байна гэж бодсон. Хамгийн гол нь орост юм уу, энд юм уу хаана тэмдэглэж байгаа нь чухал биш. Хамгийн гол бидний өвөг дээдэс хамт тулалдаж, бидэнд амьдрал хайрласан” гэж Хилл ярьж байна.
“Олон хүн Япон, Европ болсон дайнд АНУ ялсан юм шиг ойлгодог. Хамгийн гол нь энэ дайны хүндийг Орос үүрч, хамгийн их хохирол амссан гэдгийг бид ойлгох ёстой. Харамсалтай нь дэлхийн хоёрдугаар дайны түүх, түүний сургамж нь маш хурдан мартагдаж эхэлж байна” гэсэн байна.
Хүмүүс Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож явсан ахмад дайчин, төрөл төрөгсдийнхөө зургийг барин жагсдаг “Мөхөшгүй хороо” хэмээх олон нийтийн арга хэмжээг Их ялалтын өдрөөр ОХУ болон дэлхийн улс орнуудад зохион байгуулдаг. 2007 онд ОХУ-ын Тюменьд анх “Ялагчдын парад” нэртэй зохион байгуулсан бол 2015 онд ялалтын 70 жилийн ойгоор бүх оросын хэмжээнд тэмдэглэж зохион байгуулдаг болоод байгаа юм.

0 Сэтгэгдэл