УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Намын их хурлын төлөөлөгчид Ким Чен Унаа магтаж байна
Умард Солонгосын эрх баригч Солонгосын хөдөлмөрийн намын YII их хурал үргэлжилж байна. Удирдагч Ким Чен Ун эхний өдөр тавьсан илтгэлдээ улс орныхоо хөгжилд олсон амжилтыг дурдаад цаашид намын эгнээг өргөтгөхийн чухлыг тэмдэглэсэн байна.

Удирдагчийн илтгэлийн дараагаар үг хэлсэн ерөнхий сайд Пак Бон Дю болон Намын төв хорооны нарийн бичгийн дарга нар удирдагчаа нэгэн санаагаар дэмжиж байгаагаа илэрхийлээд түүний илтгэл бол Солонгосын Хөдөлмөрийн намын болоод нийгмийг “кимирсенизм, кимчениризм” гэсэн эх оронч зарчмаар хөтлөн хөгжүүлэх жанжин шугам гэжээ.
Их хурлын илтгэлд Ким Чен Ун Солонгос үндэстнийг нэгтгэх явдал бол намын чухал бөгөөд хойшлуулшгүй ажил гэж тэмдэглэсэн байна. Солонгосын хөдөлмөрийн намын 1980 онд хуралдсан YI их хурал хоёр солонгосыг өөр өөрийн нь засгийн газар, бүтэц зохион байгуулалтыг нь хадгалах зарчмаар нэгтгэх төлөвлөгөө баталсан юм.

Пеньян цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх, цөмийн хүчин чадлаа өргөтгөхийг зогсоохын төлөө ажиллана гэдгээ Ким Чен Ун их хурлын илтгэлдээ тэмдэглэсэн байна. Гэхдээ улсын нь тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг зөрчих юм бол цөмийн зэвсэг хэрэглэнэ гэжээ.
“Цөмийн зэвсэгтэй, ирээдүйн хариуцлагатай орны хувьд манай улс дайсагнагч гүрнүүд манай улсны тусгаар тогтнолын эсрэг цөмийн зэвсэг хэрэглээгүй тохиолдолд бид цөмийн зэвсэг хэрэглэхгүй” гэж умардын удирдагч мэдэгджээ.

0 Сэтгэгдэл