УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Таван байкерыг алсан эр ар гэрийнхнээс нь уучлал гуйжээ
ОХУ-ын нийслэл Москва орчимд шар айрагны орхигдсон үйлдвэрийн дэргэд таван ч байкерыг ангийн буугаар буудан хөнөөсөн хэрэг өнгөрсөн долоо хонгт гарсан байна. Сумны шарх олсон мотоциклчид газар дээрээ нас барсан энэ аймшигт гэмт хэргийг байкеруудыг дагаж явсан хоёр эмэгтэй харж гэрчилжээ.
Цагдаагийнхан гэмт хэрэг үйлдсэн байж болох Егорьевын районы Челохов тосгоны иргэн 27 настай залууг эрэн сурвалжилсны хүчинд цаг алдалгүй баривчилсан байна.
Таван залууг хөнөөсөн Ильи Асеев гэгч “Бид эхлээд маргалдсан. Тэд надад хэрцгийгээр хандаж хүч хэрэглэхээр завдсан болохоор би гэрээсээ буу аваад тэднийг буудсан” гээд “Хэдийгээр миний уучлал юуг ч өөрчлөхгүй ч гэсэн би тэдний ар гэрийнхнээс уучлал гуйж байна”, “би буруу хэрэг хийснээ хүлээж байна” гэжээ.
Тэр бас мотоциклчдыг буудсаныхаа дараа хутгаар сийчсэнээ ч хүлээсэн байна.
ОХУ-ын нийслэл Москва орчимд шар айрагны орхигдсон үйлдвэрийн дэргэд таван ч байкерыг ангийн буугаар буудан хөнөөсөн хэрэг өнгөрсөн долоо хонгт гарсан байна. Сумны шарх олсон мотоциклчид газар дээрээ нас барсан энэ аймшигт гэмт хэргийг байкеруудыг дагаж явсан хоёр эмэгтэй харж гэрчилжээ. Цагдаагийнхан гэмт хэрэг үйлдсэн байж болох Егорьевын районы Челохов тосгоны иргэн 27 настай залууг эрэн сурвалжилсны хүчинд цаг алдалгүй баривчилсан байна.

0 Сэтгэгдэл