Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Хорт хавдрын эсрэг нано вакцин бүтээжээ
Ойрын таван жилийн дотор эмчилгээний бүх байгууллагад бүх төрлийн хорт хавдрын эсрэг нийтлэг үйлчилгээтэй нано вакчин нийлүүлнэ гэж Германы эрдэмтэд амлаж байна. Энэ вакциныг Иоганн Гутенбергийн нэрэмжит Майны их сургуульд ажиллаж байгаа олон улсын эрдэмтдийн хэсэг бүтээж байгаа юм байна.

Судлаачид  хорт хавдрын эсээс бичил элемент ялгаж аваад түүнийгээ өвчлөлийн сүүлийн шатанд орсон гурван ч өвчтөний цусанд оруулан үржүүлэх замаар нано аргаар гаргаж авсан гэнэ.

Их сургуулийн профессор Угур Сахины хэлснээр бол энэ вакциныг хийсний дараагаар хорт хавдрын нь хэмжээ багасч байсан бол нэг өвчтөний хавдрыг мэс заслын аргаар аваад вакцин хийхэд долоон сарын дараа ямар ч үлдэгдэлгүй болж дахин сэргэхгүй байжээ. Гурав дахь өвчтөн буюу хавдар нь сүүлийн шатандаа орж бүхий л бие, бүр уушгинд нь тархсан хүний хавдар цаашаа өсөхгүй тогтож байгаа нь ажиглагдсан байна.

Энэ бүхний өмнө эрдэмтэд вакцинаа хулгана дээр туршсан юм байна. Энэ вакциныг бүрэн боловсруулж, эмчилгээний үр дүнг нь тодорхойлоод нийтэд борлуулах хүртэл таван жилийн хугацаа хэрэгтэй гэж профессор Сахин хэлжээ.
0 Сэтгэгдэл
Хурдлаасай билээ хичнээн хүнд буян болох бол би тэр болтол тэснэ одоо 3 jilin dara yum bn
ee burhan min hurdan gargaj avaasai bilee.
Хамгийн их уншсан