УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна

АНУ-д зэвсэг худалдаж авах нь шар айраг авахаас амархан
1. АНУ-ын иргэдийн гар дээр 270 сая буу байгаа
Иргэдийн гар дээр байгаа галт зэвсгийн тоогоор АНУ өнөөдөр дэлхийд тэргүүлж байна. Энэ нь 100 хүнд 89 буу ногдож байна гэсэн үг. Үүнтэй хамт галт зэвсэг хэрэглэсэн аллагын улмаас амь алдагсдын тоогоороо Америк дэлхийн нэгдүгээр байранд орж байгаа юм.
Эрүүл мэнд

Зэвсгийн худалдааг хатуу хяная гэж Ардчилагчид тэмцэв
Энэ хуулийн төслийг хэлэлцэхгүй юм бол Ардчилсан намын сенатч Крис Мерфи индэр дээрээс буухгүй гэж мэдэгджээ. “Зэвсгийг хязгаарлах энэ хуулийн төсөлд хууль тогтоогчид санал нэгдэхгүй юм бол энэ хууль зайлшгүй гэдгийг ойлгуулах хүртлээ би энд зогсч ярьсаар байх болно” гэж тэр хэлээд “Хэдий хугацаа хэрэгтэй юм, тэр болтол би ярина” гэжээ.
Эрүүл мэнд

Далай лам Барак Обамтай уулзлаа
“Хэдийгээр уулзалт Цагаан ордны албан өрөөнд биш, орон сууцны хэсэгт болсон ч гэсэн энэ нь Төвдийн асуудлаарх АНУ-ын байр суурийг огтхон ч өөрлөхгүй гэдгийг би дахин тэмдэглэж байна. Төвд бол биднийхээр БНХАУ-ын нэг хэсэг, АНУ хэзээ ч Төвдийн тусгаар тогтнолыг дэмжсэн мэдэгдэл хийж байгаагүй” гэж Эрнест хэлжээ.
Эрүүл мэнд

Токио хотын дарга авлигын дуулианаас болж огцорлоо
Масудоэг төрийн албаны машинаар долоо хоног бүр зуслангаадаа явж байна, өөрийн улс төрийн сангийн хөрөнгөөр гэр бүлээрээ аялсан, мөн энэ хөрөнгөөр гэртээ уран зураг, уран бичлэг хийхэд өмсдөг хятадын нэхмэл хувцас худалдаж авсан гээд олон баримтуудыг хэвлэлүүд илчлэн бичиж байсан юм.
Түүний эхнэрийн удирддаг эрдэм шинжилгээний хүрээлэн нь Масудоэгийн хувийн байшинг түрээслэн ажилладаг нь ч бас илэрсэн юм.
Эрүүл мэнд

Нострадамус: Барак Обама АНУ-ын сүүлчийн ерөнхийлөгч
Ирээдүйг зөгнөгч их Нострадамусын зөгнөл шүлгүүдийг тайлж уншигч эрдэмтэд Барак Обамаг АНУ-ын сүүлчийн ерөнхийлөгч, яагаад гэвэл энэ оны эцэс гэхэд дэлхийн дулаарлын нөлөөгөөр АНУ усан дор орно гэж зөгнөсөн хэмээн тайлбарлаж байна. Зөнч бас том гүрнүүд байгалийн нөөц баялгийн төлөөх сөргөлдөөнд орно гэснийг энэ бол Орос, АНУ-ыг хэлж байна гэж тайлжээ.
Эрүүл мэнд

Оросын өрөө төлдөггүй хоёр сая иргэн гадаадад зорчих эрхгүй
Гадаадад зорчих эрхээ хасуулсан иргэдийн 46 хувь нь хүүхдийн мөнгөө төлдөггүй хүмүүс байгаа бол 40 хувь нь банкны зээлээ төлдөггүй иргэд байна гэнэ. Харин татвар, торгуулийн мөнгө төлөөгүй хүн 10, орон сууцны мөнгөө төлөөгүй нь дөрвөн хувь байна.
Эрүүл мэнд

“Лалын улс” бүлэглэлийн тэргүүнийг устгажээ
Алан хядагчидтай холбоотой мэдээллийн агентлаг “Рамаданы тав дахь өдрөөр Ракка хотод холбоотны хүчин агаараас цохилт өгөх үеэр Абу Бакр аль-Багдади амь үрэгдсэн” гэснийг Mirror иш үндэс болгожээ.
Гэтэл өөр бас нэг эх сурвалжийн мэдэлснээр бол зэвсэгт бүлэглэлийн удирдагч Мосул хотод алагдсан гэнэ.
Эрүүл мэнд

Орост алга болсон жуулчдыг нисдэг тэргээр хайж байна
Жуулчдын байгаа газар өнөө болтол мэдэгдэхгүй байгаагаас Свердловск муж эрж хайх багийг 114 хүн болтол өргөтгөж нисэгчгүй аппарат, Ми-8 нисдэг тэрэг ашиглан хайж байна.
Энэ орчмыг намагтай, бас баавгайтай хэмээн албаны сайтад зориуд тэмдэглэжээ.
Эрүүл мэнд

Орландагийн халдлагаар шархдагсдад зориулж 5,5 мянган хүн цусаа өгчээ
“Манай байгууллага нутаг даяараа суурин 70, нүүдлийн 170 цэг байгуулан донорын цус авах ажил зохион байгуулж байна. Зөвхөн ням гарагт гэхэд л энд 5,5 мянган хүн ирж цусаа өглөө” гэж тэр тэмдэглэжээ. Тэр бас одоо ч гэсэн цусаа өгөх гэсэн хүмүүс ирсээр байна гэсэн байна.
Эрүүл мэнд

Их Британи Европын холбоог орхих уу, үлдэх үү
Харин тэд энэ холбооноос гарвал Европ тив, Европын холбоонд хэрхэн нөлөөлөх бол. Европын зөвлөлийн ерөнхийлөгч Дональд Туск энэ тухайд “Их Британи улс Европын холбооноос гарах нь Европын холбоо, барууны соёл иргэншлийн төгсгөлийн эхлэл болж магадгүй” гэж германы Bild хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлснийг Reuters агентлаг дамжуулсан байна.
Эрүүл мэнд

АНУ-д лалын шашинтан оруулахгүй байхыг Трамп дахиад уриалав
“Орландод болсон явдал бол зөвхөн эхлэл. Манай удирдагчид даан ч сулхан, ямар ч үр бүтээлгүй байна. Энэ бүхнийг эцэс болгох болсон. Хатуу чанга байх ёстой” гэж Трамп твиттер хуудсандаа бичжээ.
Тэр бас “АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ явдалтай холбогдуулан АНУ-д лалын хэт даврагч үзэл аюул учруулж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой, хэрэв ингэхгүй юм бол одоохон шившигтэйгээр огцрох хэрэгтэй” гэсэн байна.
Эрүүл мэнд

Хятад “Бэйдоу” хиймэл дагуул хөөргөлөө
“Бэйдоу” системийг Хятад 2000 оноос эхлэн бүтээж энэ хугацаанд 23 хиймэл дагуул хөөргөөд байгаа юм. Энэ систем нь хятадын болон хөш улсууд, Ази номхон далайн бүс нутгийн газар нутгийн газар зүйн байрлал, кординатыг нэарийвчлан тогтоох үүрэг зориулалттай юм.
Эрүүл мэнд

АНУ-ын гей-клубт болсон хядлага
Хамгийн сүүлийн мэдээгээр Орландогийн гей-клубт болсон энэ хядлагын хариуцлагыг алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэл өөртөө хүлээж байгаагаа мэдэгдлээ хэмээн Reuters агентлаг дамжууллаа. Алуурчин Омар шөнийн клуб руу явахынхаа өмнө шуурхай албаны 911 рүү утасдаж мэдэгдээд, “Лалын улс” бүлэглэл болон түүний удирдагчид үнэнчээ тангарагласан болохыг ч мөрдөн байцаагчид тогтоожээ.
Эрүүл мэнд

Бөөнөөр хорих лагерийн тууринаас ховор олдвор оллоо
Олдвор дотор хоригдлуудын хөнгөн цагаан загалмай, хээрийн аяганы бариулаар хийсэн хутга, үнсний сав, сам, хоригдлуудын хувийн дугаар байна. Үүний зэрэгцээ нацистын цэргүүдийн хувийн дугаар, СС-ийн цайны газрын шаазан аяга зэрэг ч гарсан байна.
Эрүүл мэнд

Савченко: Орос, Украин хоёр “сайн хөрш байх нь дээр”
Тэрээр “Бидний хэнд нь ч гэсэн Оросыг гэсэн сэтгэл бий, оросуудад ч гэсэн бидний талаар ямар нэгэн хандлага байгаа. Гэхдээ бид хэзээ ч урьдынх шигээ ах дүү ард түмэн байж чадахгүй. Энэ их цус урссаны дараа, үлдэгсэд нь муухан ах дүү байснаас сайн хөрш байх нь дээр. Ийм байж болно, чадна гэж би бодож байна” гэж “Эрх чөлөө” радио станцад яриа өгөхдөө Савченко хэлжээ.
Эрүүл мэнд





























