УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Хүүхдээ шийтгэх гэсэн биш төөрүүлчихэж

Японы хамгийн хойд нутгийн Хоккайдо арал дээрх Нанаэ тосгоны иргэн эрэгтэй эмэгтэй хоёр долоон настай хүүгээ үгэнд орсонгүй, дэггүйтлээ хэмээн хашраах гэж ой дундуурх зам дээр машинаасаа буулгаж орхиод хэсэг хугацааны дараа эргээд ирэхэд нь жаал хүү алга болсон байж.
Тавдугаар сарын 28-наас хойш сураг гарахгүй байгаа хүүг одоо японы Онцгой байдлын алба, цагдаа төдийгүй цэргийн албан хаагчид оролцсон 180 хүн зургаа дахь хоногтоо эрж хайж байгаа ч амжилтад хүрээгүй л байна.

Эрлийн багийнхан хүүг орхисон газраас тал тал тийш гурван км-ийн радиуст, хүмүүс өөр хоорондоо нэг метрийн зайтай яван самнаж байгаа ч ямар ч ул мөр олоогүй байна.
Хоккайдо арал нь харьцангуй цөөн хүн суурьшсан, ихэнх нутаг нь шигүү ойтой, баавгай, чоно элбэгтэй, эдгээр нь заримдаа хүн рүү дайрдаг газар гэнэ.

0 Сэтгэгдэл