УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Шүүгчид тэсрэх бөмбөгтэй илгээмж явуулжээ

Грекийн давж заалдах шатны шүүхийн зөвлөлийн тэргүүн Исидора Понгавелагийн гэрийн хаягаар нь тэсрэх бөмбөгтэй илгээмж явуулсан байна. Пүрэв гарагт ирсэн илгээмж нэг л сэжигтэй санагдсан учир шүүгч нээлгүйгээр цагдаа, терроризмын эсрэг албаны ажилтнуудыг дууджээ. Мэргэжилтнүүд илгээмж дотор номоор халхавчилж нууцалсан тэсрэх бөмбөг байсныг илрүүлээд хэрэв шүүгч илгээмжийг задалж номыг нээсэн л бол тэсрэх байсныг тогтоосон байна.
Тэсрэх бөмбөгний дэлбэрэх төхөөргийн схемийг судалж байгаа шинжээчид тэндээс алан хядагчдын хурууны хээ олохыг оролдож байгаа юм байна.
Исидора Понгавела нь алан хядагч “Галын үүрийн хэлэлцээр”, хэт барууны “Алтан туяа” намын зэрэг зэвсэгт бүлэглэл, террористуудын ноцтой гэмт хэргүүдийг мөрдөж гаршсан, үүгээрээ нэрд гарсан шүүгч юм байна.

0 Сэтгэгдэл