УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Орландагийн халдлагаар шархдагсдад зориулж 5,5 мянган хүн цусаа өгчээ

Шөнийн клубт гал нээх үеэр шархдаж гэмтсэн хүмүүст 5,5 мянган хүн цусаа өгөөд байна гэж Америкийн Флорида, Өмнөд Каролина муж дахь цус нийлүүлэх арилжааны бус OneBlood байгууллагын тэргүүн Пэт Майклс мэдэгдсэн байна.
“Манай байгууллага нутаг даяараа суурин 70, нүүдлийн 170 цэг байгуулан донорын цус авах ажил зохион байгуулж байна. Зөвхөн ням гарагт гэхэд л энд 5,5 мянган хүн ирж цусаа өглөө” гэж тэр тэмдэглэжээ. Тэр бас одоо ч гэсэн цусаа өгөх гэсэн хүмүүс ирсээр байна гэсэн байна.
“Бид авсан цусаа эмнэлэгүүдэд аваачиж өгөхөд бидний нөөц тэр шархадсан хүмүүст шаардлагатай нийт цусны ердөө гуравны нэгийг л хангасан. Одоо 95 хувь руу дөхөж байна. Цаашид хэрэгтэй бүх цусыг нь нийлүүлэх хүртлээ бид цус авсаар л байх болно” гэж Майклс хэлжээ.

0 Сэтгэгдэл