УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Зэвсгийн худалдааг хатуу хяная гэж Ардчилагчид тэмцэв

Террорист үйл ажиллагаа явуулж магадгүй гэж сэжиглэгдэж байгаа этгээдүүдэд зэвсэг худалдаалахыг хориглоё гэсэн хуулийн төслийг аль болох түргэн хэлэлцъе хэмээн АНУ-ын Конгрессын Ардчилсан намын төлөөлөл сенатчид өөрсдийн хамтрагч Бүгд найрамдахчуудыг шаардан хуралдааны ажиллагааг энэ лхагва гарагт бойкотолсон байна. Тэд ердөө л хэлэлцэж байгаа асуудлыг зогсоон өөрсдийн санал болгож байгаа хуулиа хэлэлцэх, дэмжихийг сөрөг хүчнээсээ шаардаж үүний тулд индрээс буухгүй гэсэн байна.
Энэ хуулийн төслийг хэлэлцэхгүй юм бол Ардчилсан намын сенатч Крис Мерфи индэр дээрээс буухгүй гэж мэдэгджээ. “Зэвсгийг хязгаарлах энэ хуулийн төсөлд хууль тогтоогчид санал нэгдэхгүй юм бол энэ хууль зайлшгүй гэдгийг ойлгуулах хүртлээ би энд зогсч ярьсаар байх болно” гэж тэр хэлээд “Хэдий хугацаа хэрэгтэй юм, тэр болтол би ярина” гэжээ.
Сенатчийн энэ үгийг хамтрагчид нь дэмжиж зэвсгийн наймаанд хяналт тавих талаар ээлж дараалан үгээ хэлэх болно гэсэн байна. Ийм байдлаар Сенатад 44 гишүүн ээлж дараалан үгээ хэлжээ. Уг нь Сенат төсвийн хуулийн талаар санал хураах ёстой байсан юм байна.
Үүний хариуд энэ саналын эсрэг гол хүн болох Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр өрсөлдөж байгаа тэрбумтан Дональд Трамп “Терроризмд сэжигтэй хүмүүст зэвсэг худалдаалахыг хориглох эсэх асуудлаар намайг дэмжиж байгаа Буудлагын зэвсгийн үндэсний нийгэмлэгийн тэргүүнтэй уулзсан. Ер нь үүнийг хориглох ямар хэрэгтэй юм бэ” гэж твиттертээ бичжээ.
Орландод афган гаралтай 29 настай Омар Матин гэгч ням гарагт “Florida Pulse” гей клубт гал нээж 49 хүний амь бүрэлгэн 53 хүнийг шархдуулсан аймшигт хэрэг гарсны дараа АНУ-д зэвсгийн худалдаа, зэвсэг эзэмших асуудлаар ихээхэн яриа хэлэлцүүлэг өрнөөд байгаа юм.

0 Сэтгэгдэл