УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Их Британи Европын холбоог орхих уу, үлдэх үү

Их Британи улс Европын холбооны гишүүнчлэлээс гарах эсэх бүх нийтийн санал асуулга энэ сарын 23-нд болно. Энэ санал асуулгад Их Британи, Ирландын иргэд төдийгүй гадаадад 15 жилээс илүүгүй жил оршин амьдарч байгаа иргэд оролцоно.
Энд ердөө “Нэгдсэн хатан хаант улс Европын холбооны гишүүнээр үлдэх үү, эсвэло орхих уу” гэсэн асуултад “Европын холбооны гишүүнээр үлдэнэ”, Европын холбоог орхино” гэсэн хоёр хариултын нэгийг л дугуйлах юм.
Их Британи Европын эдийн засгийн нийгэмлэгт 1973 онд нэгдэж орсон.
Харин 2015 оны парламентын сонгуульд консерваторууд ялбал Засгийн газар Европын холбооны гишүүнчлэлийн илүү таатай нөхцлийн талаар хэлэлцээр хийнэ, дараа нь ЕХ-ны гишүүний асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулна, тэгээд ЕХ-той хийсэн хэлэлцээрээс хамаараад засгийн газар байр сууриа илэрхийлж шийдвэрлэнэ гэж Дэвид Кэмерон 2013 оны нэгдүгээр сард мэдэгдсэн. Сонгуулийн дараа үүнийгээ дахин баталсан юм.
Дүрвэгсдэд дургүй британичуудын хувьд энэ асуудлаар өнөөдөр яг хоёр хуваагдаад байгаа гэсэн судалгаа байна. Энд Европын холбоог орхих хүсэлтэй хүмүүс 40 хувь байгаа бол хамтын энэ нийгэмлэгт үлдэх нь зүйтэй гэж үзэгсэд бас л 40 орчим хувь байгаа гэнэ.
За яахав британичууд өөрсдөө ингэж бодож байдаг, ингээд нэг шийдвэр гаргадаг юм гэхэд өөрийн нь улсад, Европын холбоонд ямар нөлөө үзүүлэх бол.
Юуны өмнө эдийн засгийн шинжээчид Их Британи улс Европын холбоог орхих юм бол фунтын ханш түүхэнд байгаагүйгээрээ унах болно гэж байна. Энэ оны хоёрдугаар сард фунт стерлингийн ханш өнгөрсөн долоон жилд байгаагүйгээрээ унаж 1,3836 доллартай тэнцэх хэмжээнд хүрсэн. Энэ бол Ерөнхий сайд Дэвид Кэмероны Европын холбооноос гарах эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахаа зарласны дараах үйл явдал. Өнөөдөр фунт арай гэж 1,4 доллартай тэнцэж байна. Гэхдээ британичуудын ихэнх нь Европын холбооноос гарна гэчихвэл энэ нь бүр унана гэж шинжээчид үзэж байгаа юм. “Хэрэв британичууд Европын холбоондоо үлдэх шийдвэр гаргах юм бол энэ улсын валют 1,5 доллартай тэнцэх хүрлээ өснө” гэж нэр хүндтэй шинжээчид хэлж байна.
Энэ бол британийн өөрийнх нь асуудал. Өөрөөр хэлбэл британийн үндэсний валют, эдийн засгийн нь л тухай ярьж байгаа хэрэг.
Харин тэд энэ холбооноос гарвал Европ тив, Европын холбоонд хэрхэн нөлөөлөх бол. Европын зөвлөлийн ерөнхийлөгч Дональд Туск энэ тухайд “Их Британи улс Европын холбооноос гарах нь Европын холбоо, барууны соёл иргэншлийн төгсгөлийн эхлэл болж магадгүй” гэж германы Bild хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлснийг Reuters агентлаг дамжуулсан байна.
Тэгээд ч энэ “бриксит “гээд байгаа энэ санал асуулга европын эсрэг хүчний хувьд ёслолын хаалгыг нь нээж өгнө гэж Туск мэдэгджээ.
“Яагаад энэ аюултай гэж? Яагаад гэвэл үүний урт удаан хугацаагаар үргэлжлэх үр дагаврыг нь хэн ч хэлж мэдэхгүй. Энэ нь зөвхөн Европын холбооны задралын эхлэл төдий биш, харин барууны соёл иргэншлийн сүйрэл” болно гэж Еврозөвлөлийн тэргүүн хэлсэн байна. Хэрэв Британи улс Европын холбоог орхих юм бол эдийн засгийн хохирлыг нь бүгд амсах болно гэж Туск хэлжээ.

0 Сэтгэгдэл